Пакистан Оросын газрын тосны төлбөрийг юаниар хийжээ

Aдмин / Гадаад мэдээ

Пакистаны тал Оросоос нийлүүлсэн эхний багц түүхий газрын тосны төлбөрийг юаниар хийжээ. Энэ тухай Пакистаны Газрын тосны сайд Мусади Малик “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, эхний багцын хэмжээ 100 мянган тонн болсон бөгөөд үүний 45 мянган тонн нь Карачи боомтод ирээд байгаа аж. Гэхдээ тэрбээр нийлүүлэлтийн үнэ, хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

Оросын түүхий газрын тосыг Пакистаны “Refinery Limited” компани боловсруулна гэж сайд нэмж хэлжээ.

Исламабад, Москвагийн хооронд байгуулсан шинэ гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ОХУ-ын түүхий газрын тосны эхний багц Карачи боомтод ирснийг Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф энэ сарын 11-нд мэдэгдсэн байна. Тэрбээр энэ үйл явдлыг чухал утгатай хэмээн тодорхойлоод Пакистан, Оросын шинэ харилцааны эхлэл болж байна гэж нэмж хэлжээ.

Пакистан ОХУ-ын газрын тосыг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа талаар хэвлэлүүд өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байв. Пакистан нь Хятадтай валютын своп хэлцэл хийсэн тул цаашид Оросын газрын тосны худалдан авалтын төлбөрийг юаниар хийх хүсэлтэй байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Хуррам Дастгир Хан мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.