НАТО-гийн түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн сургуулилалт эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

НАТО-гийн агаарын цэргийн хүчний "Air Defender 23" сургуулилалт зургаадугаар сарын 12-ны даваа гарагт Германд эхэллээ. Энэ удаагийн сургуулилалт нь 1949 онд үүсгэн байгуулснаас хойших буюу НАТО-гийн түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн сургууль болж байгаа бөгөөд тогтоон барих хүчээ харуулах зорилготой юм.

Уг сургуулилалтад НАТО-гийн түнш 25 орны 10 мянган цэрэг, мөн АНУ, Нидерландын нисэх хүчний “F-35” сөнөөгч, “AWACS” тагнуулын онгоц, Японы Өөрийгөө хамгаалах агаарын цэргийн хүчний тээврийн онгоц зэрэг 250 орчим нисэх онгоц оролцож байна.

Японы Өөрийгөө хамгаалах агаарын цэргийн хүчний командлалын офицерууд ажиглагчийн хувиар оролцох бөгөөд тус улс энэ сургуулилалтад Ази тивээс оролцож буй цорын ганц орон юм.

Зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх сургуулилалтын үеэр оролцогч орнууд агаарын цэргийн хүчнийхээ уялдаа холбоог бэхжүүлэхээр төлөвлөж байна. Сургуулилалтын үеэр нисгэгчгүй нисэх онгоц болон баллистик пуужингаар өгсөн цохилтыг няцаах тактик боловсруулна.

Сургуулилтууд Германы дөрвөн байршилд, мөн Нидерланд, Чехийн нутаг дэвсгэрт үргэлжилнэ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.