Шүүхээс банкууд ипотекийн зээлээс 1%-ийн шимтгэл авах нь “үндэслэлгүй“ гэж шийдвэрлэжээ

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банк иргэдэд ипотекийн болон бусад өндөр дүнтэй зээл олгохдоо үйл ажиллагааны зардалд 1 хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй бөгөөд иргэн тухайн зээлээс авсан шимтгэлийг банкнаас нэхэмжлэх, эргэн төлүүлэх ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. Мөн банкуудыг тус бүр 20 сая төгрөгөөр торгохоор шийдсэн байдаг. Харин банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэмэжлэл гаргасан.

Тэгвэл уг нэхэмжлэлд холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, шүүхээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нийт зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл тооцон авч байгааг үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын гүйцэтгэх захирал Н.Мандуул "Ипотекийн зээлийн шимтгэл 1% үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр яллаа. ШӨХТГ Vs 9 банк. Батхүү, Ялалт, Цэнгэл, Чинбат өмгөөлөгч нартаа баярлалаа. Хоёр цагийн турш банкуудтай мэтгэлцсэн. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр" гэжээ.

Одоо банкууд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ Улсын дээд шүүх банкуудыг гомдлыг хүлээн авахгүй, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл шийдвэр эцэслэгдэнэ.

Дээрх шийдвэр эцэслэгдвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн банкуудаас зээл судлуулсны үйл ажиллагааны зардалд суутгуулсан 1 хувиа нэхэмжлэх бүрэн боломжтой болно.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.113] 2023-06-14 14:45:13

ДЭЭР НЬ БАНКУУД ЖИЛ БОЛГОН АМЬ НАСНЫ ДААТГАЛ ГЭЖ АВААД БАЙГААГ БОЛИУЛЖ ӨГӨӨЧ БАНКУУД ИРГЭДЭЭ ШУЛДАГ ЁСӨН ШИДИЙН АРГА ЗОХИОЖ ШУЛЖ БАЙНА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.