У.НЯМТУЛГА: УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ДАН ГАНЦ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ХЯНАХ БИШ ДАВХАР ХЯНАЛТЫГ ТӨРӨӨС БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ
Улс төр судлаач, түүхийн ухааны доктор У.Нямтулгатай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.
-Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ долоо хоногт багтаагаад батлах тухай ярьж байна. Залгаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Уг хуульд орж байгаа голлох өөрчлөлт юу байна вэ?
-Мэдээж шинэчилсэн найруулгын төсөл гэхээрээ суурь өөрчлөлтүүд орсон гэсэн үг. Орсон өөрчлөлт болгон нь анхаарч үзэх ёстой зүйл заалтууд гэдгийг онцлон хэлмээр байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг оруулсан байна лээ. Хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар тодорхой зааж өгч. Гуравдугаар бүлэгт намын бүтэц, зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг дурдсан байсан. Уг хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг бид сайн харах хэрэгтэй.
-Тэр бүлэгт нь ямар заалт байна вэ?
-Улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох тухай заалтыг уг хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт бичсэн байна. Тухайлбал, сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргана. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй, намынхаа хурлыг тодорхой хугацаанд хуралдуулаагүй бол идэвхгүйд тооцно. Намыг идэвхгүйд тооцсон бол тус намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох, нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болохоор хуульчилсан байна.
Энэ бол маш зөв зүйл заалт. Өөрөөр хэлбэл улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн заалт гэсэн үг.
-Нөгөөтэйгүүр намын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг нийгэм шаардаж байгаа шүү дээ. Тус хуулиар энэхүү зохицуулалтыг хэрхэн тусгаж өгч байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн хавар УИХ-д суудалтай улс төрийн намуудын зүгээс зохион байгуулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцож санал дүгнэлтээ хэлж байсан. Ерөөсөө өнгөрсөн гуч гаруй жилийн түүх улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг тод харуулсан гэж ойлгодог. Тэр утгаараа улс төрийн намуудын төлөөлөл энэхүү хуралд оролцохдоо санхүүжилтийн асуудлыг тодорхой хэлэлцсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэхүү хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар тодорхой тусгаж өгсөн байна лээ. Энэхүү заалтыг УИХ-аар хэлэлцэх явцад улам чамбайруулах шаардлага бий. Дан ганц сонгуулийн төв байгууллага хянах биш давхар хяналтыг төрийн зүгээс бүрдүүлж өгөх нь чухал. Тэгж байж намын санхүүжилтийг ил тод болгож чадна. Нөгөөтэйгүүр намууд хууль бусаар хандив нэрээр олсон мөнгөөрөө сонгуулиар ард түмний тархийг угааж, санал худалдаж авч байна гэх хардлага ч бий.
Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоогоор 1992 онд намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд энэ тоо хэдэн арав дахин өсч 40 тэрбум төгрөг болсон байдаг. Тэгвэл 2016 онд 117 тэрбум төгрөг, харин өнгөрсөн 2020 оны сонгуульд зарцуулагдсан хөрөнгө хэдэн их наяд болсон гэх албан бус тоо бий. Хэдийгээр намуудын сонгуульд зарцуулах мөнгө өсч байгаа ч ард түмний намуудад, улстөрчдөд итгэх итгэл харин буурсаар байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Энэ нь намын санхүүжилт ил тод биш, хандив нэрээр хэн нэгнийг эрх мэдэл албан тушаалд хүргэдэг, санал худалдан авдаг, хууль бусаар компани дампууруулдаг зэрэгтэй холбоотой. Тиймээс намын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг энэ удаагийн Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиар тодорхой зааж өгөх шаардлагатай.
-Ирэх УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулахаар Үндсэн хуульдаа тусгаж өгсөн. Улмаар 126 гишүүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намаас сонгох болсон. Тэр утгаараа намын жагсаалтаар УИХ-д орж ирэх улстөрчдийг ямар байдлаар гаргаж ирэх вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулиар хэрхэн зохицуулж өгч байгаа бол?
-Юун түрүүнд Сонгуулийн тухай хуулиараа намын жагсаалтыг ил тод болгох заалтыг тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал нь жагсаалтад орсон улстөрчдийг нам олон нийтэд ил тод мэдээлэх, цаашлаад ямар улстөрчийг жагсаалтын хэддүгээрт эрэмбэлэн оруулах вэ гэдгээ иргэд, сонгогчдоос асуух, санал авах эрх зүйн зохицуулалтыг тусгах шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ асуудлыг их бүдэг тусгаж өгсөн гэж харсан.
Тус хуулийн төслийн наймдугаар заалтад “Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлнэ” гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл намын жагсаалтад орох улстөрчдөө дарга, цэрэг гэж ялгалгүй ардчилсан зарчмаар санал авч, эрэмбэлнэ гэсэн үг. Тодруулбал, тухайн улс төрийн нам Их хурлаараа намын жагсаалтаа хэлэлцүүлж батална гэсэн үг.
Үүнийгээ цахим хэлбэрээр олон нийтэд ил тод явуулна гэж заасан байна лээ. Тэгэхээр сонгуульд өрсөлдөх эрхтэй нам, эвсэл Их хурлаа зарлаж, үүгээрээ УИХ-д суулгах 48 улстөрчийн нэрсийн жагсаалтыг батална гэж ойлгож болно. Улмаар сонгуулиар тухайн нам нийт сонгогчдын хэдэн хувийн санал авсан, түүнийгээ хувь тэнцүүлэх зарчмаар тооцоолж, эдгээр 48 гишүүнийхээ жагсаалтын эхнээс нь УИХ-д оруулна. Өргөн баригдсан хуулийн төслөөс үзвэл прогноз харагдаж байна.
-Улс төр судлаач хүний хувьд дээрх хуулийн төсөл батлагдсанаараа иргэдийн намд итгэх итгэл дээшилнэ гэж үзэж байна уу. Уг хуулийн төсөлд нэмж тусгах өөр ямар заалт, зохицуулалт байна гэж харж байгаа вэ?
-Улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”, 46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байсан. Тиймээс улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна. Хуулийн төсөлд улс төрийн нам ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадах улс төрийн институц байх суурь ойлголтыг буй болгох, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод олон нийтийн хяналтад байлгах чиглэлд оруулсан заалтуудаа хэлэлцүүлгийн явцад улам чамбайруулах шаардлагатай гэж хэлсэн. Үүнийг дахиад хэлмээр байна.
Нөгөөтэйгүүр улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын талаарх гурван чухал заалт орсон. Эдгээр заалтын дагуу нам дагасан шүүмжлэлүүдийг засах чиглэлд хуулийн төслийг боловсруулсан байдаг. Улс төрийн нам бодлогын институц байхын тулд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн шинэчлэл оршиж байгаа гэж ойлгодог.
Тухайлбал, намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн байна лээ. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан гэсэн үг. Энэ бол маш том өөрчлөлт.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Teresa [139.99.71.247] 2023-06-16 09:27:38
slot pg เว็บตรงมาแรงกระทั่งฉุดไม่อยู่ เล่นง่าย จ่ายทุกใบเสร็จรับเงิน ทำเทิร์นน้อยสำหรับโบนัส แล้วก็ โปรโมชั่นที่ท่านเลือก ได้รับการช่วยส่งเสริมจากเว็บไซต์ pgslotgame.vip ที่เปิดให้บริการสล็อต พีจีมานานกว่า 3 ปี เหมาะสำหรับผู้เล่นทุกระดับ ไม่ว่าจะเป็นผู้เล่น ทุนน้อย ทุนหนัก ก็สามารถเล่นได้ มีบุคลากรรอดูแลท่าน ตลอด 24 ชั่วโมง พร้อมระบบฝากถอนอัตโนมัติใช้งานง่ายไม่ต้องโหลดappicationสามารถเข้าเล่นผ่านหน้าเว็บได้ในทันที มีผู้เล่นมากมายจากทั่วทุกประเทศในโลก ลงทะเบียนเป็นสมาชิกกับพวกเราวันนี้ รับโบนัสฟรี 50% นอกจากนี้ยังมีการแจกสูตรสล็อตออนไลน์ฟรีๆทุกวัน รวมเกมส์พีจีสล็อตตื่นเต้นเร้าใจไม่ว่าจะเป็นเกมส์สล็อตแตกง่ายหรือกีฬาฟุตบอลจากลีกชั้นแนวหน้าทั้งโลก และรวมทั้งบอลรายการต่างๆมากมาย ที่เปิดให้คุณมาเพลิดเพลินเจริญใจมากกว่าทุกๆที่ เปิดประสบการณ์ที่สนุกที่สุด ได้กำไรสูงที่สุด เพราะเราเป็นสล็อต เว็บตรง แตกง่ายที่ดีที่สุดในไทย การันตีเรื่องที่เกี่ยวข้องกับการจ่ายเงินแน่ๆ เพราะเหตุว่าเว็บไซต์ของเรานั้นมีความมั่นคงยั่งยืนและไม่มีอันตราย100% สล็อต pg