БҮТ: ЭЕШ ӨГӨХӨӨР 34.432 ШАЛГУУЛАГЧ БҮРТГҮҮЛЖЭЭ

Aдмин / Боловсрол

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэв. Уг шалгалтад оролцохоор 34,432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2,460 орчим хүн ажиллаж байгаа аж. Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Энэ жил ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн. ЭЕШ-ын зохион байгуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал блокчейн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Шалгалтын материалыг машинаар уншуулж, гарсан дүн оноо нь блокчейн системд байршиж байгаа. Үүний гол ач холбогдол нь бүрэн автоматажсан, устаж үгүй болохгүйгээр найдвартай хадгалагдана. Түүнчлэн хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй.

Мөн ЭЕШ өндөрлөсний дараа аймаг орон нутаг, сургууль, багшийн түвшинд бүх төрлийн дүн шинжилгээг BI системд хийдэг болсон. Ингэснээр дараа дараагийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, ЭЕШ-тай холбоотой сэдэв даалгаварт юуг анхаарвал зохих зэргээ тодорхойлох боломжтой болоод байна" гэлээ.

ЭЕШ өгөхөөр хамгийн олон хүн бүртгүүлсэн гурван хичээл:

  • Математик (23,634)
  • Англи хэл (21,976)
  • Нийгэм судлал (20,712) байна.

Харин хамгийн цөөн бүртгүүлэгчтэй хичээлүүд нь:

  • Орос хэл (1,014)
  • Газар зүй (1,085)
  • Түүх (1,606) байна.

Өнөөдөр 14:00 цагт Англи хэлний шалгалттай. Үргэлжлэх хугацаа 80 минут.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.158] 2023-06-18 01:23:27

ih deed surguulid orj chadahgvi olon arwan hvvhedvvd onoog hvrehgvi geh shaltgaanaar surch bolowsorj chadagvi hvreed bna


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.