Суданд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна

Aдмин / Гадаад мэдээ

Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч нийслэл хот болон эргэн тойрны бүсэд мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум болон бусад хотуудад Суданы арми, хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш 958 хүн амиа алдаж, 4746 хүн шархаджээ. Цэргийнхэн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийг босогч бүлэглэл гэж зарлаад буй.

Суданы армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч, генерал Мухаммед Хамдан Дагало нарын эрх мэдлийн төлөөх тэмцэл улс орноо иргэний дайны ирмэгт авчраад байна. 2019, 2021 онд болсон цэргийн эргэлт, түүнчлэн 2018 онд амьжиргааны өртөг огцом нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал өрнөсний дараа улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй болоод байгаа үед ийм явдал болжээ.

НҮБ-ын мэдээллээр, Суданд хамгийн багаар тооцоход есөн сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрснээс гадна 1.5 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэсэн байна.

Суданд үүсээд буй хямралыг зохицуулахын тулд АНУ, Саудын Арабын санаачилсан найрамдлын хэлэлцээ үр дүнгээ өгөөгүй бөгөөд гал зогсоох дэглэм удаа дараа зөрчигджээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.250] 2023-06-18 21:16:59

нөгөө манай энхийг махиулагчид хаачив аа

Зочин [202.55.188.43] 2023-06-19 11:51:58

Mongol ulsaas enhig sahiulah vvreg gvitsetgej bui biy bvreldhvvn juba niisleltei umnud sudan ulsad vvreg gvitsetgej bna. Ene bol hartum niisleltei hoid sudan ulsad urnuj bui hereg bolno. Ta medeelel medlegee bagach bolow tsenegleed asuudald handnuu. Mongoltoi holbootoi bolgonig harluulah gsen setgehvi busdad buruu tashaa medeelel bolj ochih ayultai...

MNT NEWS [197.210.78.10] 2023-06-17 07:11:33

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site

Зочин [202.126.90.98] 2023-06-16 15:44:11

Anu novshnuud l dain uduuj hyamral uusgej bga


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.