ОХУ Беларусьт цөмийн зэвсгийнхээ эхний багцыг байрлуулсныг мэдэгджээ
ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсгийнхээ эхний багцыг хэдийнээ байрлуулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт мэдэгджээ. Тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, тэдгээр зэвсгийг улс орон болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд аюул занал учирсан тохиолдолд л хэрэглэнэ гэсэн байна.
Харин АНУ-ын Засгийн газрын зүгээс мэдэгдэхдээ, Кремль Украин руу довтлохдоо цөмийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байна гэж үзэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна гэжээ.
“Орос цөмийн зэсвэг хэрэглэхээр бэлтгэж байгаа гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен В.Путиний мэдэгдлийн дараа хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. В.Путиний мэдэгдсэнээр, тактикийн цөмийн цэнэгт хошуунуудыг шилжүүлэх ажил зуны эцэс гэхэд дуусах юм байна.






















.jpg)







.jpg)


.jpg)




































Сэтгэгдэл
Зочин [173.66.93.130] 2023-06-19 13:17:17
Одоо Орос хойд со нарыг ойшоодог улс энэ дэлхий дээр үгүй өолсоон хө