Э.Блинкен, Чинь Ган нар хоёр талын асуудлыг шийдэх ажлын түвшний уулзалт хийхээр тохиролцжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар ням гарагт Бээжинд хийсэн хэлэлцээнийхээ үеэр хоёр талын тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ажлын түвшний хэд хэдэн уулзалт хийхээр тохиролцсон байна. Энэ тухай “The Washington Post” сонин Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дэх эх сурвалжуудаасаа эш татан мэдээлэв.

Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд "өндөр дээд түвшний харилцаа холбоог сэргээх, хоёр талын асуудлуудыг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг судлах гэсэн гурван үндсэн ажлыг шийдвэрлэхэд ахиц дэвшилд хүрчээ". Хоёр талын харилцааны сувгуудыг сайжруулах асуудлаас гадна, Америкийн төлөөлөгчид АНУ, БНХАУ-ын хооронд арилжааны нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ажиллах сонирхолтой байна гэж “The Washington Post” онцолсон байна.

Э.Блинкен, Чинь Ган нарын хэлэлцээ долоон цаг гаруй үргэлжилжээ. Талууд мөн Хятадын Гадаад хэргийн сайдын Вашингтонд хийх айлчлалыг төлөвлөхөөр тохиролцсон байна. АНУ-ын Төрийн департамент хоёр талын хэлэлцээг "илэн далангүй, ажил хэрэгч, гүн гүнзгий агуулгатай болсон" гэж тодорхойлжээ.

Э.Блинкен зургаадугаар сарын 18-19-нд Хятадад айлчилсан юм. Тэрбээр Бээжинд хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадын тагнуулын гэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр ниссэний дараа айлчлалаа хойшлуулсан билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.