Угандад болсон халдлагыг эрс зэмлэн буруушаажээ

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Уганда улсын баруун нутгийн бага сургуульд “Ардчилсан холбоотны хүчин” бүлэглэлийн /ADF/ үйлдсэн халдлагыг эрс зэмлэн буруушаав.

Уганда улсын эрх баригчдын мэдээлснээр, “Ардчилсан холбоотны хүчин”-ий босогчид Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай /БНАКУ/ хил залгаа оршдог Мпондве мужийн ахлах сургууль руу халдсаны улмаас 37 сурагч амиа алдсан байна. Түүнчлэн найман сурагчийн биеийн байдал хүнд байгаагаас гадна зургаан сурагч босогчдод барьцаалагджээ.

НҮБ-ын тэргүүн амиа алдагсдын ар гэрийнхэнд болон Уганда улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлээд, барьцаалагдсан хүүхдүүдийг нэн даруй суллахыг уриалсан байна. Мөн аймшигтай халдлагыг үйлдсэн этгээдүүдэд шүүхийн хариуцлага хүлээлгэх ёстойг цохон тэмдэглэжээ.

“Ардчилсан холбоотны хүчин” нь БНАКУ-ын зүүн нутгийн ширэнгэн ойд байрладаг Угандагийн босогчдын бүлэг бөгөөд “Лалын улс” бүлэглэлийн Төв Африк дахь салбар аж. Уганда, Конго улсын цэргийнхэн 2021 оны 11 сараас уг бүлэглэлийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулж эхэлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.