Энэтхэгт хэт халсны улмаас 100 орчим хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш болон тус мужтай залгаа оршдог Бихар мужид сүүлийн өдрүүдэд хэт халсны улмаас амиа алдсан хүний тоо 98-д хүрлээ гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдээлжээ. Тодруулбал, Уттар-Прадешт 54 хүн, Бихарт 44 хүн хэт халууны улмаас амиа алдсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 60-аас дээш насныхан байсан гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээллээр, өнгөрсөн баасан, бямба гарагт нутгийн зарим хэсгээр агаарын температур 42.2 хэмд хүрсэн нь ердийнхөөс 4.7 хэмээр халсан үзүүлэлт болжээ.

Хэт халууны улмаас амиа алдсан хамгийн олон тохиолдол Уттар Прадеш мужийн Баллиа дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд пүрэв гарагт 23 хүн, баасан гарагт 20 хүн, бямба гарагт 11 хүн амиа алдсан байна. Түүнчлэн сүүлийн гурван хоногт тус дүүргийн эмнэлэгт 400 орчим хүн хэвтэн эмчлүүлжээ. Өвчтөнүүдэд халуурах, амьсгал давчдах, мөн наранд цохиулсан бусад шинж тэмдэг илэрсэн байна.

Баллиа дүүргийн удирдлагуудын мэдээлснээр, улсын эмнэлэгт өвчтөнүүд, ажилтнуудыг халуунд цохиулахаас сэргийлэхийн тулд сэнс, агааржуулагч зэргийг байрлуулжээ. Өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнуудын тоог мөн нэмэгдүүлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.