БҮТ: ЭЕШ-ЫН НАЙМАН ХИЧЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ ӨМНӨХ ОНЫ ДУНДЖААС БУУРСАН
Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Боловсролын Үнэлгээний төвийн дарга Л.Ганбат "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай явагдаж дууслаа. Хичээл бүрийн улсын дунджуудыг 2022 онтой харьцуулсан.
Анхны онооны дунджийг харвал: / гүйцэтгэлийн хувийг 2022 онтой харьцуулбал/
- Математик – 27 хувь болж өссөн
- Монгол хэл -49 хувь болж буурсан
- Нийгэм судлал- 42 хувь болж буурсан
- Англи хэл -35 хувь
- Орос хэл- 61 хувь болж буурсан
- Газар зүй -45 хувь болж буурсан
- Физик- 31 хувь
- Хими-30 хувь болж өссөн
- Биологи-44 хувь болж өссөн
- Түүх -35 хувь болж буурсан байна.
Эдгээрээс харвал энэ жил 10 хичээлийн найман хичээлийн гүйцэтгэл өмнөх оны дунджаас тодорхой түвшинд буурсан үзүүлэлт харагдаж байна.
Гэхдээ ЭЕШ-ын дүнгээр ямар нэгэн сургалтын чанарыг үнэлдэггүй гэдгийг хэлье. Боловсролын чанарыг олон үзүүлэлтээр үнэлнэ гэвэл зөвхөн нэг үзүүлэлт нь ЭЕШ-ын дүн байх учиртай. Гэхдээ арванхоёрдугаар ангийн сурагчдын бодит байдлын нэг үзүүлэлт. ЭЕШ нь шалгуулагчдыг эрэмбэлэх зорилготой уралдаант шалгалт юм" хэмээв.
Сэтгэгдэл
rhmlzvlbci [185.220.100.240] 2024-11-10 09:25:52
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
wtrzbdixnn [185.220.100.240] 2024-11-10 09:25:51
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [202.126.88.64] 2023-06-19 16:23:17
Анхааралтай дунд гэж ойлголоо. Засаглал солигдох бүрт боловсролын системээр олон удаа тоглосны үр дүн