Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид уулзана
Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид ойрын хугацаанд АНУ-д уулзаж, БНАСАУ удаа дараа пуужин харваж байгаатай холбогдуулан авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт болсон эрх баригч Либерал Ардчилсан намын удирдлагуудын уулзалтын үеэр дээрх төлөвлөгөөний талаар танилцуулжээ.
К.Фүмио БНАСАУ-ын өнгөрсөн пүрэв гарагт харвасан хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасныг тэвчих аргагүй явдал хэмээн тэмдэглэсэн байна.
Тэрбээр Япон, БНСУ-ын харилцаа хурдацтай сайжирч байгааг онцлоод, гурван улсын нягт харилцаатай эвслийн хүрээнд мэдээлэл солилцох замаар аюулгүй байдлын ярвигтай нөхцөл байдалд илүү эрчимтэй хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
К.Фүмиогийн хэлснээр, гурван орны удирдагчид Хирошима хотноо тавдугаар сард болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсаныхаа дараа АНУ-д ойрын хугацаанд нарийн дэлгэрэнгүй хэлэлцээ хийхээр тохиролцсон ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Монгол их юм эргэцүүлэх хэрэгтэй. [192.82.89.33] 2023-06-21 22:42:00
Ар Монголд чухал л асуудал хэлэлцэх нь. Даан ч өнөөгийн геополитикийн нөхцөлд Монгол Улс нь Хойд Солонгосыг шууд шүүмжилж болохгүй. Орос, Хятад хоёр хэний талд байгааг юуны түрүүнд бодох ёстой.