БНХАУ-ын дарга Ши Жиньпин Э.Блинкентэй уулзлаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Бээжин хотын Ардын их хурлын танхимд даваа гарагт хүлээн авч уулзлаа. Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ган нар Э.Блинкентэй хийсэн хэлэлцээгээ илэн далангүй, гүн гүнзгий агуулгатай болсон хэмээн тодорхойлсныг Ши Жиньпин уулзалтын үеэр онцолжээ.
“Хятадын тал өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж, хоёр тал Ерөнхийлөгч Байден бид хоёрын Балид хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхээр санал нэгдсэн” гэж БНХАУ-ын дарга хэлээд, талууд мөн тодорхой асуудлуудаар ахиц дэвшил гаргаж, тохиролцоонд хүрснийг нэмж дурдсан байна.
“Улс орнууд хоорондын харилцаа харилцан хүндэтгэх, чин сэтгэлээсээ хандах зарчимд тулгуурлах ёстой. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений энэхүү айлчлал Хятад, АНУ-ын харилцааг тогтворжуулахад нааштай хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.230] 2023-06-20 14:57:58
Оросыг ганцаардуулахын тулд Тайваныг хятадад шидэх нь дээ