Бангладеш улс БРИКС-т элсэх хүсэлт гаргажээ
Бангладеш улс БРИКС-т гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэдэг бүлэг бөгөөд энэ таван улсын англи нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол юм. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Швейцарын Женев хотноо Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нарыг уулзсаны дараа дээрх хүсэлтийг гаргасан гэж Бангладешийн “Dhaka Tribune” сонинд даваа гарагт мэдээлжээ. Энэ жил БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт наймдугаар сард болох бөгөөд энэ үеэр шинэ гишүүнчлэлийн талаар хэлэлцэж магадгүй гэж тус хэвлэл мэдээлсэн байна.
Сэтгэгдэл