59 настай, эрэгтэйг бүлэглэн дээрэмдэж зугатсаныг шуурхай илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны зургадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай, эрэгтэй “А” гэгч нь бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугатсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
Zochin [202.126.88.209] 2023-06-21 14:50:20
Hulgaichdiin huruug ogtol