Хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн Ц-д 15 жилийн ял өглөө
Ховд аймгийн Мянгат суманд нэг сартай нярайг малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй иргэн Т.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн хоёр сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр буюу өчигдөр болж шүүгдэгч Ц-д 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Zochin [171.255.70.189] 2023-06-20 22:33:54
Ooriig n tegj alaach muu buzar ter bytshan zvrh ymar buruutai gj engej bgaa har nowsh we oort n medrvvleh yumsan
Зочин [103.26.194.54] 2023-06-21 21:25:48
Шорондоо үхээрэй дээ, гарч ирж нүдний булай болов
Зочин [66.181.160.64] 2023-06-20 19:41:27
Ёстой муу хүн бна яагаад ямар гэм хийсэн гэж айлд өргүүлчихгүй яавдаа хөөрхий тэр бяцхан амьтаныг яаж бгаан бэ
Зочин [192.82.71.247] 2023-06-20 18:57:22
Күй ээ мөн ч муу юм сонсох болж дээ. Үр хүүхдээ бүрэлгэх ч гэж дээ. Жинхэнэ алуурчин бна даа
иргэн [103.57.94.183] 2023-06-20 18:40:04
Яасан чөтгөр вэ ??????