С.БАТДӨЛ НАРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВЫГ ТОГТООХ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Aдмин / Хууль

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 15:00 цагт товлогджээ.

Урьдчилсан хэлэлцүүлгээс тэдний гэм бурууг шүүх хурлын товыг тогтооно.

Шүүх хурлын тов тогтоох хүртэл С.Батдөлийг цагдан хорьж байгаа юм.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.

Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.167] 2023-06-21 10:04:09

ХЭДЭН АВИЛГАЧ ШҮҮГЧ НАР НЬ ХУВИАА ХҮРТСЭН БИЗ ДЭЭ ОДОО Ч ЯЛ ӨГӨХ ГЭЖ ГУРИДАНА ДӨӨ ХАРЖ БАЙГААРАЙ

Зочин [66.181.160.117] 2023-06-21 04:20:52

Батдөлийн цаана нуугдсан дарга нар нь том хамгаалалттай юм өө


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.