Монгол хэлээ бүрэн эзэмшээгүй гишүүд Англи хэл хүүхдүүдэд хүчээр заахаар хүмүүнлэг дүр эсгэж байна

Aдмин / Боловсрол

Англи хэлийг Монголын үндсэн гадаад хэл гэж нэрлээд л бүх ЕБС-д 3-р ангиас заах хөөрүү хуулийн төсөл оруулж ирээд Монгол хэлний дархлааны асуудал, чинад урхагыг судлаагүй УИХ-ын зарим гишүүд уйлагнан хэвлэлээр ярих нь цаагуураа их мөнгөний эсвэл гадаадын явуулгаар зүтгүүлж байсан төсөл нь унахаар аргагүй хүмүүнлэг элчийн дүр эсгэж ард түмэнд хайртай дуртай царайлах шиг. Тэдний гаргах авир нь доромжилсон басамжилсан өнгө аясыг шууд илэрхийллээ.

Өөрөөр хэлбэл баян орнуудын ойлголтоор Монголын зонхилох хүн амын доторх боловсролын түвшин Англи сурах бололцоогүй хүүхдүүдээр дүүрэн бөгөөд хууль баталж байгаад л Англи хэл сургаж хөгжүүлэх нь баргийн хүний чадахааргүй гайхамшигт үйл, Англи хэл сурах нь бүдүүлэг монголчуудын тэргүүний зорилт гэж харагдуулжээ.

Гэхдээ бид Монгол хүн учраас нэгэн цагт дэлхийг эрхшээсэн агуу уламжлалаа умарталгүй баялаг яруу төрөлх хэлээ бүрэн гүйцэт эзэмшиж үр хүүхдээ ч хэл соёлынхоо дархлаагаар хүмүүжүүлж гэгээрүүлэх нь төрийн чухал бодлого байх ёстой атал харийн соёлд хэт дулдуйдан сэвэх нь ямар ч тусгаар улсын чиг баримжаанд үл тохирох билээ.

Орчин цагийн хандлага ялангуяа боловсролд туйлширцгаах нь буруу. Дэлхийн тэргүүлэх гадаад хэл Англи хэл бөгөөд шинжлэх ухаан технологийн хэрэгцээнд нэвтэрсэн хамгийн түгээмэл хэл мөн. Ямар ч үндэстэн аливаа ертөнцийн явдлыг өөрсдийн хэл соёлоороо хүртэж ойлгох ухаарах нь тус тусын онцлог дархлаагаа суулгаж буй хэрэг. Глобалчлал хэдий үр дүнгээ өгсөн ч цоо шинээр урган гарах дэлхийн дахины нөхцөл байдал үндэстэн ястнууд оршихуйн асуудал руу улам бүр гүнзгий нэвтэрч хөгжихийн эхлэл дотоод нөөц боломжоо тооцоолж тэс үлдэхүйг баримтлах байдал руу эргээд орж байгаа үед жижиг буурай орнуудыг нэгтгэх их гүрнүүдийн геополитикийн суманд өртөж амархан муужрамгүй.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.186] 2023-06-25 19:08:23

Бүх улстөрчдийн хүүхдүүд хувийн сургуулиудад сурч, англи хэлийг нэгдүгээр ангиас сурч байгаа. Улсын сургуулийн хүүхдүүд хувийн сургуулийн хүүхдүүдтэй өрсөлдөнө гэж айцгааж байна. Тиймээс улсын сургуулиуд англи хэлийг нэгдүгээр ангиас зааж эхлэх ёстой.

Зочин [192.82.80.100] 2023-06-24 09:27:55

5 настай хүүхдээр туршилт хийж яах нь вэ?та нар монголоороо бичич уншиж чаддаг уу?.криллээр телевизээр хичнээн аймшигтай алдаатай бичсэн харагддаг гээч..цагаан толгойгоо ядаж судлаад үсэглэлийн баярын дараа харь хэлээ зааж үз.хүүхдүүд маань туршилтын амьтан биш

Зочин [192.82.80.100] 2023-06-24 09:17:39

Монгол англи цагаан толгойгоо холиод хярамцаг

Зочин [202.126.90.102] 2023-06-22 11:01:43

Бүх хүүхэд Англи хэлтэй болж Монгол хөгжих нь хэр бол Хар багаасаа харь хэл сурах нь үндэсний хэл дархлаанд асар халтай, эхлээд монгол хэлний нь сайн зааж сургасны дараа заавал англибиш, гадаад хэл заавал дээр байх. Бүх хүн Англи хэлтэй бол дэлхийтэй хөл нийлүүлнэ гэдэг үлгэр. Сурсан хүмүүс нь монгол хэл рүү орчуулж хэрэгтэй мэдээллийг нь хүргэлдээ. Хэл заавал хуулиар албадан сургах шаардлагагүй. Хэрэглээ юм бол хэрэглэх хүмүүс нь сураг л даа. Хэлийг төгс сурсан хүн л шинжлэх уьхааныт нарийн ширийнийг. мэддэг болох байх. Хөөрлөөр шийдээд хэрэггүй. 2 хөршөөс эхлээд шогтоод бензин нүүрсний хаалт хийгээд эхэлж б.айгаа шүү. Хууль гаргах нь төрийн бодлого гэдгийг гишүүд ойлгоод дэмжээгүй байлгүй.

Зочин [192.82.68.73] 2023-06-21 23:16:44

Юм бүхнийг шүүмжилдэг айхтар нөхдүүд юмаа төрөлх хэлээ марттал сурна гэж юу байдаг юмбэ ер нь англи хэл сурсан нь дээр

Зочин [46.114.147.17] 2023-06-22 07:41:34

Үнэн шүү Боломжтой өйлын хүүхдүүдтйн сурч байгааг юу гэхийн

Зочин [192.82.83.208] 2023-06-21 18:44:14

Их Монголын үргэлжлэл гэдгээ бүү март !!! Англи Францгүй шуналын туламгүй Төр засагтайгаар хөгжиж л таараа

Зочин [139.5.218.146] 2023-06-21 17:44:48

1 р ангидаа хоёр хэл сурна гэдэг 6 настай хүүхдэд арай л хатуу . Тэгээд ямар бичиг үзэх вэ кирилл үү латин уу ер нь сайн бодож бэлдэж байж эхлэх нь зөв . Гэхдээ хурдан хэрэгжүүлбэл сайн байна ИХ дээр ярих хууль батлах амархан ажил хэрэг болгох л асуудалтай шүү

Зочин [202.21.107.62] 2023-06-21 16:30:24

Бүх улс орон эхний хэл тухайн орны үндсэн хуульд заасан хэл хоёрдахь нь англи,франц хэл болчихоод байна.

Зочин [192.82.83.208] 2023-06-21 18:40:57

Боолын эзэдийн орны хэл

Зочин [202.126.89.194] 2023-06-21 16:22:30

Tegvel oros heliig ch bas bolyoooo ..hend ch hereggui

Зочин [130.255.111.23] 2023-06-21 14:28:49

Хүүхддээ анхаарал халамжаа тавиөд англи хэл сургачихнаа, улсын сургуулийн багш нарын хандлага, мэдлэгийг дээшлүүлээ… яхир хэдэн авгай нар л бх юмаа..

хүрэлсүх [203.169.48.150] 2023-06-21 13:29:19

баян айлын хүүхэд цэцэрлэгээсээ эхэлж Англи хэл сурч болдог, ядуу айлын хүүхэд сурч болохгүй. энэ хувийн сургуулиудын захиралуудын лобби үнэхээр сайн байна. улсын сургууль англи хэл заадаг болчуул хувийн сургуульд өгөх тоо багасана гэж бодоод

Зочин [43.242.242.24] 2023-06-21 12:15:00

Англи хэлийг багаас нь заавал үнэхээр сайн сурна. Хувийн бүх сургууль бага ангиас нь зааж их төлбөр авч байна. 3-р ангиас нь Англи хэл зааж Дэлхийн боломжуудаас хүртэх эрхийг нь олгох хэрэгтэй. Хувийн сургуультай их хурлын гишүүд бүгд энийг эсэргүүцлээ. Учир нь тэдний орлого байхрүй болно. Монголын ирээдүй хүүхдийг бодвол бага ангиас нь сургах ёстой6 Англи хэлтэй болгохын тулд аргаггүйн эрхэнд л хувийн сургуульд хүүхдээ оруулж байна

зочин [202.9.40.239] 2023-06-21 11:59:30

элэг хөшөөм

Иргэн [192.82.88.71] 2023-06-21 11:48:39

Хэн хэний хүүхдүүд англи хэлтэй вэ? Төрд ноёрхох санаа яваад бна Хуульчлах нь буруу Сурах нэг нь сурдаг л юм бгаа биз Утсаараа гадагшаа явбал аялахдаа ойлголцоод болж л бна

Зочин [64.119.27.73] 2023-06-21 11:33:34

угаасаа Монгол хэлээ ч зааж чадахгүй л байгаашд, дээд сургууль төгсөөд ажил хийж эхэлж байгаа залуучуудыг харж байхад ихэнхи нь төрөлх хэлээрээ зөв бичиж чаддаггүй л юм байна лээ

Зочин [202.9.40.175] 2023-06-21 10:11:31

За тэгээд хэл соёлоо мартатал англи хэл заах уу хаха


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.