С.Батдөл нарын 7 хүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх хуралдааны товыг тогтоов

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хэлэлцлээ.

Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт явуулахаар товлон зарлалаа.

Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [68.146.199.167] 2023-06-22 08:20:17

Yasan udaan duldeg um be !! Medeej uman deer shiidver gargax gej xeden jil bolchux umaa esvel xysmaa chamlaad xoishluulaad bdag umuu??

ЗОЧИН [64.119.17.56] 2023-06-22 07:10:09

За энэ сүүлийн жилүүдэд үйлдэл дээрээ хөдөлшгүй баримтаар баригдсан хамгийн том авилгын хэрэг байх шүү. хэдэн жил өгөх болдоо. Батдөл өөрөө болохоор "Миний энэ хэрэг хөнгөн хэрэг, өчүүхэн зүйл, намайг хорих ёсгүй" гээд буй. Хятадад бол цааз, эсвэл бүх насаар нь хорих, бүр буулаа гэхэд 15 жилийн хорих ялтай хэрэг аж. Авилгач шүүгчид яаж шийдэхийг монголын ард түмэн харна. Хамтрагч нар нь УБТЗ-ын томчуул бий гэцгээгээд байсан. Тэр юу болсон бэ.

Зочин [192.82.73.51] 2023-06-21 11:35:27

Шууд буудан хороох ёстой. Тэгээд сэгийг нь жорлонд хаях ёстой.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.