Хантер Байден татварын асуудлаар буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден АНУ-ын прокуроруудтай хийж буй хэлэлцээний хүрээнд зарим хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн талаар “CNN” мягмар гарагт мэдээлжээ. Америкийн төрийн тэргүүний хүү татвараас санаатай зайлсхийсэн хоёр хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, харин зэвсэг хадгалах журмыг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн байна.

“Энэ алхам нь хэргийг шийдвэрлэх явцыг түргэтгэхэд тус дөхөм болно” гэж Хантер Байдены өмгөөлөгч Кристофер Кларк онцлон тэмдэглэсэн байна. "Хантер амьдралынхаа төөрөгдөлд автаж, донтсон үедээ гаргасан алдааныхаа хариуцлагыг хүлээх нь чухал гэж үзэж байна" гэж К.Кларк хэлжээ.

Эцэг эх нь Хантерыг "амьдралаа шинэчилж өөрчлөгдөхөд нь тусалж дэмжиж байгаа" гэж Цагаан ордон мэдээлсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордны тэргүүний 53 настай хүү болон Америкийн шүүхийн хооронд хийгдэж буй хэлэлцээг эрс шүүмжилж, "олон зуун жил хоригдох ял хүлээлгэхийн" оронд АНУ-ын Хууль зүйн яам Хантер Байденд "замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний төлөө ноогдуулдаг хэмжээний торгууль тавьж байна" гэж "Truth Social" олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Хантер Байдены зэвсэг эзэмшихтэй холбоотой мөрдөн шалгах ажил 2018 онд эхэлсэн бөгөөд тухайн үед тэрбээр “Colt Cobra” буутай байхдаа хар тамхи хэрэглэж байсан нь мэдэгдсэн аж. АНУ-ын хуулиар мансууруулах бодис хэрэглэх эсвэл хадгалах үедээ хүмүүс зэр зэвсэг худалдаж авах, эзэмшихийг хориглодог. Тэрбээр мөн тухайн үед эрх баригчдын татвар төлөх шаардлагыг үл тоомсорложээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Байдены хүүд зэвсэг хадгалах журмыг зөрчсөн хэргээр 10 хүртэл жилээр хорих ял оноож болно. Харин татварын зөрчлийн асуудлаар АНУ-ын Хууль зүйн яам Америкийн төрийн тэргүүний хүүд тэнсэн өгөх бололтой. АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүд оногдуулах ялын талаарх эцсийн шийдвэрийг Делавар муж улсын шүүх гаргана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.