МӨНГӨТЭЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?

Aдмин / Хууль

Эрх мэдэл, эд хөрөнгө дагасан аархал сүүлийн жилүүдэд улам гаарчээ. Улс төрд нөлөөтэй, тэрбумтан л бол хүн алахаас ч сийхгүй этгээдүүд даварсаар эцэстээ ард түмэн авлигалаар хөлжигчдөөс “эмээх” шалтгаан тэдэнд хууль үйлчлэхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, сайд дарга нар нийтийг хохироох санаатай болон санамсаргүй алдаа завхралдаа ямар нэг хариуцлага хүлээдэггүй, тэр ч бүү хэл уучлалт гуйх нь ховордож ёс зүйн ёроол, шавар намагт живцгээжээ.

Саяханы жишээнээс харахад л баян группын эзэн малчдыг машинаараа хөөж дайрсан нь хүний санаатай алахыг завдсан ил цагаан гэмт хэрэг атал өнөөхийн охин төрийн сайд өөрөө тэрбумтан болохоор асуудал өдий хүртэл удааширчээ.

Хэрвээ жирийн иргэн ийм үйлдэл гаргасан бол тэр дор нь баривчлаад хэрэг нь шүүхээр шийгдээд асуудал намжмал байх сан. Гэвч мартагнуулахаар хичээх Монголын ялзармал хууль, шүүхийн байгууллага хөдлөх нь үү?

Бас төрийн сайд хүн эрх баригч нар өөрсдөө нийтэд илчэлсэн нүүрсний хулгайн асуудлыг илт өмгөөлсөн мэдэгдэл хийж түүндээ өөрөө гэмших ч үгүй хээв нэг хэрүүл уруул хийхэд түүнийг нүүрснийг хулгайч нартай хамсаатан байх магадлалтай гэх үндэслэлээр шалгах ч бүрэн боломжтой атал нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж байгаагаас үзвэл Монголд шударга ёсны хэлтэрхий үлдээгүй бололтой.

Хөгжлийн банкны хэрэг гэгчид сөрөг хүчний лидерүүдийг аваачиж нэг газар суулгаад өдөр бүр үйл тамыг нь үзэж, ЖДҮ, нүүрсний хулгай, оффшор,сангуудыг цөлмөсөн бусад олон асуудлууд улс төрийн мананд төөрөөд зарим нь ор тас мартагдаж, ганц нэг нь сонгуульд зориулж ашиглагдахаар уран сайханжиж байгаа бололтой.

Ядуусын амьжиргаа улам л хумигдаж, баячуудын аархал хэрээс хэтрэх ийм нийгмийг эрс шинэчлэхгүйгээр ямар нэг мухар найдвар тээгээд нэмэргүй.


Сэтгэгдэл

Toli [59.153.114.127] 2023-06-23 23:47:22

Olon 10 jil ingej bichij, jarj baihin orond ard tumen heden 100 000 aaraa bosood, jinhene huwsgal hiigeech.

Зочин [192.82.78.41] 2023-06-23 22:29:42

Хэн гэмтсэн бэ. Хэн хохирсон бэ. Хэн ч юу ч байхгүй.

Eniig Sain shalgah ystoi [37.65.66.203] 2023-06-23 21:53:18

Ene boon hahuuli, huuli bus ym hiij bgaadaa. Eniig Sain shalgah ystoi.

Зочин [192.82.85.112] 2023-06-23 19:58:09

Хөрөнгөгүй жирийн иргэдэд хуулийг яаж ашигладаг билээ, тэрэн шигээл байл даа.

Шудрага ёс нийгмээс хамаарна. [66.181.160.85] 2023-06-23 16:06:06

Монгол капиталист улс болсон бол мөнгөтэй хүн яаж ийж байгаад л хариуцлагаас эвтэйхэн мултарна. Хөрөнгийнхөө ач тусыг эдэлнэ. Харин Монгол нь хуучнаараа социалист улс байгаа бол буруу үйлдэл хийсэн хүн шийтгүүлнэ. Бид чинь тэгээд ямар төрлийн улсад байгаа юм бэ дээ? Одоо шүүхээр шийтгүүлж байгаа Хөгжлийн банкны хэдэн боссуудыг харж л байгаарай. Тэр хэд 2024 оны 11-р сард Улс тунхагласны 100 жилийн ойгоор мултраад гараад л ирнэ. Мурийцах уу?

үнэн [66.181.178.133] 2023-06-23 15:19:02

Жирийн иргэн ЧИНБАТ гэгчийн үйлдлийг хийсэн бол шууд ачигдана. Манай хуулийнхан хүний гар хараад сурчихсан болохоор баян хүний эсрэг хуулиа баримтлах сэтгэлгүй байна. Дарга нар нь ч таарсан хүмүүс байна даа

Зочин [107.77.201.142] 2023-06-23 13:57:51

Айлгасан л биз. Хэнийг алчихаав.Муу сайн шалчиганасан юмнууд. Эр хүний жудаг хаа байна. Эр хүн чинь махан биеэрээ навс үзээд дараа нь эвлэрч инээгээд салдаг биш билүү. Дунд нь яс хаях хүн ч байна.

Зочин [66.181.160.60] 2023-06-23 10:39:53

ЖДҮ- ИДЭГЧИДИЙН ТОЛГОЙОГЧ-АГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ ХҮРЭЛСҮХ ШҮҮ. ТЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ЭНЭ САНГ ИДЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛСАН

ЗОЧИН [202.126.89.186] 2023-06-23 09:01:55

МОНГОЛООР ДҮҮРЭН ПАБЛО СКАБОРУУД БОЛЖ ДЭЭ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.