Хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг бүлэглэлийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Монголд хөрөнгө оруулсан гадаадын иргэд эрсдэлд ордог тохиолдол цөөнгүй. "Суруга Монгол", "Засагчандмань майнз", "Ай Ти Жи Эм", "Монгол хьюндай" эмнэлгийн хөрөнгө оруулагчид хэрхэн хохирсныг бид мэднэ. Эдгээр нь голдуу дээрэм, залилангийн гэмт хэргийн улмаас хохирсон байдаг. Тэгвэл хууль хяналтынхан гар утасны программ ашиглаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг бүлэглэлийг өчигдөр илрүүлжээ. Тэднийг нөлөө бүхий албан тушаал хашдаг эрхэм удирддаг байж болзошгүй гэх мэдээлэл байна. Хэд хэдэн хөрөнгө оруулагчид асар өндөр дүнтэй хохирол учруулсан уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Irgen [194.12.36.220] 2023-06-27 12:51:54

Энэ арай л дэндүү байна аа мөнгө авч хүний нэр төрийг шантаажмлдаг хэн бэ чи ард иргэдийнхээ толгой дээр суусан эрх мэдэлтэй нэгэн байж таарна

зочин [66.181.178.31] 2023-06-26 14:24:50

Хууль хяналиын байгууллагын толгойд сууж байсан хүмүүс л байгаа биз Гадаад орны мөрдөгчидтэй хамтарч ажилласны үр дүн Удахгүй ил болно нэрс нь


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.