Рублийн ханш 15 сарын доод үзүүлэлтэд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ХУ-д “Вагнер” цэргийн хувийн компани бослого гаргахыг оролдсоны дараа рублийн ханш даваа гарагт 15 сарын доод үзүүлэлтэд хүрч унажээ.

Энэ долоо хоногийн арилжааны эхний өдөр ам.доллартой харьцах рублийн ханш 2.1 хувиар унаж, 86.37 болсон нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшин юм. Улмаар даваа гаргийн арилжааны явцад рублийн ханшийн уналт 84.75 дээр тогтсон байна.

Баасан гарагт Оросын хагас цэрэгжсэн “Вагнер” групп Оросын цэргүүдийг дайчид руу нь халдсан гэж буруутгаж, Украинаас Оросын Ростов хот руу нэвтэрсэн байна.

Үүний хариуд Оросын Аюулгүй байдлын алба “Вагнер”-ын эсрэг зэвсэгт бослогод уриалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер”-ын бослогыг “урвалт” гэж тодорхойлсон.

Гэсэн хэдий ч хожим нь “Вагнер”-ын дайчид Москва хотоос 200 км-ийн зайнаас ухрахаар шийджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.