АНУ: Титан шумбагчийн дэлбэрэлтийн шалтааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын эргийн хамгааллын алба Атлантын Далайн ёроол руу Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд яваад сүйрсэн Титан шумбагч аппаратын дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ. Харин уг шумбагчаар зорчиж явсан таван аялагчийн цогцсыг эрэн хайх ажлыг өчигдрөөр дуусгавар болгосон байна.

Тодруулбал, АНУ-ын эргийн хамгааллын алба Титан шумбагчийн сүйрэлтэй холбогдуулан Далайн мөрдөн шалгах Зөвлөлийг хуралдуулсан гэдгээ өчигдөр мэдээлжээ. Тус зөвлөл нь Эргийн хамгааллын хамгийн дээд шатны мөрдөн шалгалт явуулдаг нэгж юм. Одоогоор мөрдөн шалгалтын баг нотлох баримт цуглуулах тэр дундаа шумбагчийн сэг, үлдэгдлийг далайн уснаас гаргах ажиллагааг явуулж байгаа аж.

Хэрэв аялагчдын цогцос олдвол тэр даруйд нь уснаас гаргах бүх бэлтгэлээ хангасан гэдгийг Эргийн хамгааллын албанаас мэдэгдэж байгаа. Таван зорчигчтой явсан Титан шумбагч энэ сарын 18-ны өдөр Хойд Атлантын далайн гүн рүү шумбалт хийгээд удалгүй сураггүй болсон юм. АНУ, Канадын аврах албаныхан дөрөв хоног аврах эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст далайн ёроолоос шумбагч аппаратын сэг, үлдэгдлийг илрүүлсэн.

Эргийн хамгааллын албанаас шумбагчийн сэг үлдэгдэлд хийсэн анхан шатны дүгнэлтээр хэт өндөр даралтаас үүдэж дэлбэрсэн, таван зорчигч бүгд амь үрэгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан юм.

Одоо АНУ-ын эргийн хамгааллын мөрдөн шалгах тусгай баг Канад, Франц, Британийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа юм байна. Энэхүү хамтын ажиллагаа нь шаардлагатай зөвлөмж авах замаар эрсдэлтэй нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.