БНСУ-д нас тооцох уламжлалт аргуудыг халав

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгост хүний насыг уламжлалт хэв маягаар тоолдог хоёр арга албан түвшинд хүртэл тооцогдож ирснийг өчигдрөөр эцэслэлээ. Хүний насыг зөвхөн төрсөн өдрөөр нь тооцож, олон улсын стандартыг барихаар заасан шинэ хууль өчигдрөөс БНСУ-д хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна.

Эхийн хэвлийд байсан хугацааг нэг нас гэж тоолдог “Солонгос тоолол”, мөн нэгдүгээр сарын 1-нд шинэ он гарах тоолонд нэг нас нэмсэнд тооцдог хоёр янзын уламжлалт тооллыг одооноос хэрэглэхгүй болж байна.

Өмнөд Солонгос улс 1960-аад оны эхэн үеэс хүний насыг төрсөн өдрөөс нь тоолдог олон улсын хэм хэмжээг эмнэлэг болон эрх зүйн албан хэрэг хөтлөлтдөө нэвтрүүлсэн байдаг ч иргэдийн дунд уламжлалт аргаар насаа тоолох байдал үргэлжилсээр өнөөдрийг хүрчээ.

Ингэж “Насыг уламжлалт хэв маягаар тоолдог байдлаас болж “нийгэм, эдийн засагт шаардлагагүй зардал” их гарч байна гэдэг үүднээс одоогийн Ерөнхийлөгч Юн Сок Ёль сонгуульд өрсөлдөж байхаасаа энэ байдлыг халахын төлөө тууштай байр суурь илэрхийлж иржээ.

Дээрх байдлаас болж, тухайлбал, даатгалын төлбөр, гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримт бүрдүүлэлт зэрэг олон асуудал дээр маргаан будлиан үүсэх нь их байдаг байна.

Өмнөд солонгосчуудын өргөнөөр хэрэглэж ирсэн нас тоолох аргачлалаар бол, 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхэд ганц хоногийн дараа шууд хоёр настай гэж тооцогддог байна.

Тэрчлэн 2003 оны зургаадугаар сарын 28-нд төрсөн хүн 2023 оны зургаадугаар сарын 28-нд олон улсын ердийн жишгээр 19 настай. Харин “Солонгос аргын тоолол” буюу эхээс төрүүтээ нэг настай гэж тооцогдох журмаар бол 21 настай, он дагасан тооллоороо бол 20 настай гэсэн үг юм байна.

Өнгөрсөн онд “Хангуг рисөрч” нэртэй орон нутгийн судалгааны агентлагийн судалгаагаар, Өмнөд Солонгосын дөрвөн хүн тутмын гурав нь энэхүү нас тоолох журмыг цэгцэлж олон улсын горимд шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал илэрхийлж байсан байдаг.

Хууль тогтоогчдын тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард уламжлалт аргачлалуудаас татгалзахыг дэмжсэн санал хураалгажээ.

Гэхдээ шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ч гэлээ нас тоолох холимог тогтолцоог баримталсан одоо мөрдөгдөж буй зарим хууль хүчинтэй хэвээр үлдэх юм байна.

Тухайлбал, сургуульд элсэх, армид алба хаах болон архи, тамхи худалдан авах насны хязгаарт өөрчлөлт орохгүй юм байна.

Насыг уламжлалт хэв маягаар тоолох энэ мэт аргачлал Зүүн Азийн өөр олон оронд бас түгээмэл байдаг ч ихэнх нь албан хэрэглээнд ашиглахаа больсон байдаг байна.

Япон улс гэхэд 1950 оноос олон улсын стандарт нас тоолох аргачлалыг нэвтрүүлсэн бол, Умард Солонгос 1980 онд мөн энэ журамд шилжсэн байдаг аж.


Сэтгэгдэл

Ммм [66.181.160.77] 2023-06-30 21:58:18

Хий нас юмдагуудаа. МАНайханаар

ПСДАА [202.180.218.202] 2023-06-29 19:42:01

ӨӨ СОЛОНГОСЧУУД ЧИНЬ 16 НАСТАЙДАА НАС БИЕНД ХҮРЭЭД СЕКСДЭЭД ХАМТРАН АМЬДАРААД ЭХЭЛДЭГ БАЙСИЙМУУ... СОЛОНГОС ОНГОН 18-ТАЙ ОХИНТОЙ ТАНИЛЦИЙ.... ШААЯ ШЭЭЕ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.