БАЯРТ МЭДЭЭ: ОСНААУГ-ын менежер Д.Анхбаяр Паурлифтингийн тэмцээнээс АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

2023 оны 06 дугаар сарын 23-30 өдрүүдэд Хонг Конгод зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах Паурлифтингийн тэмцээнд 27 орны баг тамирчид оролцож байна. Тэмцээний +120 кг жингийн классик хэвтээ шахалтын төрөлд Монгол Улсын тамирчин Дамдины Анхбаяр 220 кг шахаж алтан медаль хүртлээ.
ОСНААУГ-ын хангамж хариуцсан менежер Д.Анхбаяр нь 2014 онд дэлхийн цомын аварга, 2022 онд паурлифтингийн дэлхийн аварга болж байжээ.
Сэтгэгдэл