Канад улс гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтанд туршихыг албан ёсоор хоригложээ
Канад улс гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтдад туршихыг хориглох шийдвэр гаргасныг тус улсын Засгийн газар албан ёсоор зарлав.
Канадын эрх баригчид амьтдад гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг турших, ийм туршилтын үр дүнгийн мэдээлэлд үндэслэн бүтээгдэхүүн борлуулахыг хориглох зорилгоор хоол хүнс, эмийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.
“Humane Society International” байгууллагын мэдээллээр, нийт 44 улс гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтанд туршихыг хориглосон хууль баталсан байна. Түүнчлэн Нью-Йорк, Виржиниа, Калифорниа, Луизиана, Нью-Жерси, Мэн, Хавай, Невада, Иллинойс, Мэрилэнд гэсэн АНУ-ын 10 муж улс хуулиараа хоригложээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл