АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-д айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй уулзахаар долоодугаар сарын 6-9-ний өдрүүдэд Бээжинд айлчилна. Энэ тухай АНУ-ын Сангийн яам ням гарагт мэдээлжээ. "Бээжинд сайд Ж.Йеллен Хятадын албаны хүмүүстэй дэлхийн хоёр том эдийн засаг болохын хувьд манай хоёр улс харилцаандаа хариуцлагатай хандах, санаа зовоосон чиглэлээр шууд холбоо тогтоох, дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах нь ямар чухал болох талаар хэлэлцэнэ" гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, “сайд Ж.Йеллен өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа дэлхийн макро эдийн засаг, санхүүгийн үйл явц зэрэг олон асуудлаар АНУ, БНХАУ-ын харилцаа холбоог гүнзгийрүүлэх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены даалгасан үүргийн дагуу Бээжинд айлчилна”.

Вашингтон Бээжинтэй эдийн засгийн харилцаа өрнүүлэхдээ гурван зарчмыг баримталдаг гэдгийг тус яам мөн дурджээ. "Нэгдүгээрт, бид үндэсний аюулгүй байдлынхаа ашиг сонирхол, холбоотнуудынхаа эрх ашгийг хамгаалах, түүнчлэн эдийн засгийн давуу байдалд хүрэх зорилгыг хэрэгжүүлэхгүйгээр зорилтот арга хэмжээ авах замаар хүний эрхийг хамгаалахыг эрмэлзэж байна.

Хоёрдугаарт, бид Хятад улстай харилцан ашигтай эдийн засгийн эрүүл харилцаа тогтоох сонирхолтой байна. Эцэст нь бид уур амьсгалын өөрчлөлт, өрийн хямрал зэрэг дэлхийн гол асуудлуудад хамтран ажиллахыг эрмэлзэж байна" гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна. Айлчлалын үеэр Ж.Йеллен БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн эдийн засгийн асуудал эрхэлсэн шадар сайд Хэ Лифэнтэй энэхүү албан тушаалд томилогдсоноос нь хойш анх удаа өндөр түвшний яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.