Францад хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээ ашиглах боломжгүй болно
Францын парламентын Сенатын танхим “TikTok” зэрэг нийгмийн сүлжээний платформуудаас хэрэглэгчдийн насыг шалгах, 15-аас доош насны хүүхдүүдийг эцэг эхээсээ зөвшөөрөл авахыг шаардсан шинэ хуулийг баталжээ. Энэхүү хууль нь хүүхдийг цахим орчинд хамгаалах зорилготой аж. Мөн хүүхдийн дэлгэцийн өмнө зарцуулах цагийг багасгах, тэднийг цахим хүчирхийлэл болон бусад гэмт хэргээс хамгаалахад чиглэсэн Засгийн газрын цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.
Хуулийн төсөл хэзээ хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байна. Учир нь Европын Комисс уг хууль нь Европын Холбооны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой.
Хууль хэрэгжиж эхэлмэгц олон нийтийн сүлжээнүүдэд шинэ хэрэглэгчдэд тавигдах өөрчлөлтийг оруулахад нэг жил, одоо байгаа хэрэглэгчид шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах хоёр жилийн хугацаа өгнө.
Хэрэв олон нийтийн сүлжээнүүд энэ хуулийг зөрчвөл дэлхий даяарх орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө. Францын Технологийн үндэсний комиссын (CNIL) мэдээллээр, тус улсад 10-14 насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь олон нийтийн сүлжээг ашигладаг байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл