Японд аадар борооны улмаас хагас сая орчим хүн нүүх зөвлөмж авчээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы баруун өмнөд хэсэгт үргэлжлэн орж буй аадар борооны улмаас гол үерлэж, хөрсний гулгалт үүсэх аюул нүүрлээд байгаагийн улмаас даваа гарагт хагас сая орчим хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Тус улсын баруун өмнөд хэсэгт орших Фүкүока мужийн Күрүмэ хотод дор хаяж 115 мянган хүн нүүх зөвлөмж авсан бол үер болж, хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан аюулын түвшнийг дөрөвдүгээр түвшинд хүргэсэн байна.

Түүнчлэн Күмамото аралд хүнд нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 360 мянга гаруй хүнд нүүхийг уриалаад байгаа аж.

Жил бүрийн зун Японы баруун өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо ордог бөгөөд үер болж, өргөн уудам газар нутаг үерт автаж, хөрсний гулгалт үүсэж, хүний амь нас эрсэддэг байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.