Европын өмнөд хэсэгт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна
Европын өмнөд хэсэгт хэт халж, ойрын өдрүүдэд агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрч болзошгүй байна. Испани, Франц, Грек, Хорват, Туркийн зарим нутагт агаарын температур Цельсийн 40 хэм давах төлөвтэй байна. Италид агаарын температур 48.8С хэмд хүрч болзошгүй байгаа тул Ром, Болонья, Флоренс зэрэг 10 хотод аюулын улаан түгшүүр зарлажээ.
Испанид хэдэн өдрийн турш 45 хэм хүртэл халж, шөнөдөө ихэнх нутгаар 25 хэмээс буугаагүй байна. Испани улсын Андалуз бүс нутгийн эрх баригчид наранд цохиулсан хүмүүст утсаар зөвлөмж өгөх үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд зургаадугаар сарын эхнээс хойш нийт 54 000 дуудлага хүлээн авчээ.
Мөн мягмар гарагт Испанийн Экстремадура мужид хөрсөн дээр 60 хэм хүрч халсныг Европын Холбооны Коперникийн төвийн хиймэл дагуулаас авсан зургаар тогтоосон байна. Их Британийн үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, баасан гарагт агаарын температур дээд цэгтээ хүрнэ. “BBC Weather” цаг агаарын нэвтрүүлгээр мэдээлснээр, Европын өмнөд хэсгийн бүс нутагт 40-45 хэм хүртэл халах төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.75.66] 2023-07-15 12:38:00
Үйлдвэрлэл,өндөр хөгжилд хүрсэн гэх орнуудын буюу тэдгээр хүмүүсийн тарьсан балагаар дэлхий ертөнцөд хэт халалт,дулаарал үүсч, гэм зэмгүй зарим улс оронд цөлжилт бий боллоо шүү дээ. Түүнд нь Монгол орон минь ширвэгдэж цөлжилтөнд автаад байна шүү дээ. Хөгжил гэдэг бол сөнөж мөхөхийн урьтал юм. Байгалийн онгон төрхөөр нь хүн төрөлхтөн аяыг нь дагаж амьдрах ёстой. Элдэв химийн хортой үйлдвэрлэл, битонон ширэнгэн ой болсон, шил толь болсон орд харш,байшин барилгаар ямар баасаа хийхэв дээ.
Обама [66.181.161.38] 2023-07-15 10:21:33
Монгол ч чийглэг сэрүүн орон болдог уудаа
Зочин [185.17.14.116] 2023-07-14 23:01:01
Баруун Европид одоо амьдарч буй хоёр хүний нэг нь гадаад хүн байна. Баруун Европ АНУ-ын хийсэн балгийг амсаж, хар бор дүрвэгсдээр дүүрчээ.
Зочин [66.181.161.216] 2023-07-15 09:44:55
Хүний эрх ярьсаар өөрсдөө хохирогч боллоодоо одоо жоохон чангармаар юм манайхан хүртэл очоод хулгай хийгээд байхын
Зочин [202.9.46.172] 2023-07-15 07:57:03
Өмнөд солонгос орон хууль бус цагаачидтай хатуу тэмцэж эх орноосоо албадан гаргаж байгаатай адил европын орнууд хууль бус цагаачдыг албадан гаргамаар юм.