АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай элч Хятадад айлчилж байна
АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жон Керри ням гарагт Бээжинд хүрэлцэн ирлээ. Тэрбээр долоодугаар сарын 17-ны даваа гарагт Хятадын талтай хэлэлцээ хийж эхэлнэ. Ж.Керригийн айчлал Хятадын нийслэл Бээжин хотод 1951 оноос хойш анх удаа сүүлийн 11 өдрийн турш агаарын температур Цельсийн 40 хэмээс давж халж буй аагим халуун өдрүүдэд тохиож байна. Тус хотод зургаадугаар сард хамгийн халуун өдрийн шинэ дээд үзүүлэлт бүртггэдсэн юм.
Энэ үеэр АНУ-д мөн халж байгаа бөгөөд тус улсын баруун өмнөд хэсэгт агаарын температур 49 хэм хүрч байна. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 40 орчим хувь нь АНУ, Хятадад ногддог.
Энэ нь уур амьсгалын хямралаас үүдэлтэй хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд чулуужсан түлшний хэрэглээг огцом бууруулахад эдгээр хоёр гүрнийг татан оролцуулах шаардлагатай гэсэн үг боловч геополитикийн хурцадмал байдлын улмаас уур амьсгалын салбарт хоёр улсын хамтын ажиллагаа үндсэндээ нэг жил царцаад байгаа юм.
Ж.Керри Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Сангийн сайд Жанет Йеллен нарын дараа энэ онд Хятадад айлчилсан АНУ-ын гурав дахь дээд албан тушаалтан болж байна. Төрийн Департаментаас мэдээлснээр, түүний айлчлал долоодугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл