Ерөнхий прокурор үерийн хохирлыг нэхэмжилнэ
Хот наадмын өмнөхөн үерт автсан. Ихээхэн хохирол учирсан. Хэрэг явдал яагаад ийм дээрээ тулсныг төр, хуулийнхан орхиогүй бололтой. Ерөнхий сайд "...Газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотойгоор үерийн сувгийг халхалснаас эрсдэл үүссэн байж болзошгүй" асуудлаар АТГ, УЕПГ-т хандсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Буруутай "объект"-ууд нь бараг тодорхой л доо. "Авлигал хороолол" гэх мэт хэд хэдэн барилга бий.
Юутай ч АТГ, ЭЦА-наас энэ асуудлаар томоохон хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Мөн Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Ерөнхий прокурор үерийн хохирлыг нэхэмжилж шүүхэд хандах бололтой.
Учир нь Прокурорын тухай хуульд зааснаар, прокурор нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар Захиргааны болон Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, мөн нэхэмжлэл гаргаж болдог. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.8, Прокурорын байгууллагын тухай хуулийн 20.1, 20.4, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар олгогдсон. Энэ эрх нь прокурорын дээд байгууллага буюу УЕПГ-т хадгалагддаг тул Ерөнхий прокурор шүүхэд хандах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
зочин [202.9.40.226] 2023-07-18 09:31:16
зөв шудрага болох болтугай хурай ,,,,
Зочин [202.55.188.44] 2023-07-17 17:37:55
Avilgal horoolliig tatan buulgaachee
Zochin [66.181.160.14] 2023-07-17 17:30:21
Zuv shdee ene asuudal uugeer duusahgui dahial boroo orno humuus hohirsoor l bhui ene bol baigaliin gamshig bish zugeer l 2udur urgeljilen Orson boroo bidniig huuhed bhad 7honogoor urgeljleed ordog l bsan tiim bval Ulaanbaatar duuslaa shdee
irgen [66.181.171.42] 2023-07-17 16:40:57
Алтай хотхоны урд талын Шунхлай клонкыг болиулаачээ, Дунд гол дотор хог асгаж байгаад байршчихсан,
Зочин [192.82.76.162] 2023-07-17 15:20:17
Прокрор дүгнэлт гаргаад нэмэр бну хэдэн шүүгч нь авилгал аваад хэрэгсэхгүй өнгөрөнө дөө.
Зочин [202.55.188.84] 2023-07-17 15:02:41
Тэрбуруугүй гэсэн шүүгчид хариуцлага тооцооч
Зочин [66.181.187.231] 2023-07-17 14:19:13
Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг бид байтугай хөгжингүй орнууд ч дийлдэггүй юм даа, яалтай.
Ард [124.158.70.170] 2023-07-17 14:17:06
Зөв хөө. Ингэж нэхэмжлэхгүй бол давраад хэрэг давтагдана. Эднээс болж ард олон, улс түмэн, эдийн засаг ямар их хохирол амсаваа.
Зочин [103.229.120.195] 2023-07-17 13:40:52
Ашгүй дээ, гэхдээ нэхэмжлэл нь ил тод, үнэн зөв явсан тохиолдолд л итгэе дээ