Д.Песков: Оростой холбоотой нөхцөл хэрэгжих хүртэл Москва үр тарианы хэлэлцээрт оролцохгүй

Aдмин / Гадаад мэдээ

Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний ОХУ-тай холбоотой нөхцөл хэрэгжиж эхэлмэгц Москва гэрээнд эргэн нэгдэнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлжээ.

Тэрбээр “уг гэрээ үндсэндээ өнөөдрөөс хэрэгжихээ больж байгааг” тэмдэглэсэн байна.

“Үр тарианы гэрээ зогссон. Оросын тавьсан нөхцөл хэрэгжмэгц Оросын тал энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нэн даруй эргэн нэгдэнэ" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.

Крымийн гүүрний хэсгийг дэлбэлсэн нь уг гэрээг сунгах талаар Оросын байр суурьт нөлөөлсөн эсэх тухай асуултад тэрбээр, "Эдгээр нь хоорондоо холбоогүй. Халдлага болохоос өмнө энэ байр суурийг Путин мэдэгдсэн. Хэрэв тэд бидний нөхцөлийг биелүүлбэл бид гэрээнд эргэж нэгдэнэ“ гэж хариулсан байна. Долоодугаар сарын 17-нд шилжих шөнө Украины тал Крымийн гүүрийг дэлбэлсэн гэж Оросын терроризмтой тэмцэх хороо өнөөдөр мэдэгдсэн юм.

Долоодугаар сарын 13-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын тавьсан болзлыг биелүүлэхгүй бол үр тарианы хэлэлцээрт оролцохоо зогсооно гэж мэдэгдсэн. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан санамж бичгийн заалтууд хэрэгжихгүй байгаа аж. Үр тарианы хэлэлцээр хэрэгжих хугацаанд ОХУ-ын бордоотой нэг ч хөлөг онгоцыг явуулаагүй гэж Оросын тал мэдэгдэж байгаа юм.

ОХУ мөн үр тарианы хэлэлцээрийг сунгахаас татгалзаж байгаагаа өнөөдөр Турк, Украины талд болон НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт албан ёсоор мэдэгдсэнийг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.

Оросыг энэхүү хэлэлцээрт оролцохоо зогсоосон тухай мэдэгдсэний дараа Чикагогийн биржийн арилжаа эхлэхэд улаан буудайн ирэх есдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 2.95 хувиар өсөж, нэг бушель нь 6.81 ам.долларт хүрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

зочин [192.82.87.89] 2023-07-18 23:55:29

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Зочин [64.119.22.21] 2023-07-18 15:44:11

Путины зөв.

Зочин [24.130.131.106] 2023-07-18 12:01:28

Хөгийн орсууд чаддаг л юмаа хийнэштээ.Тэд нарт африкийн өлөн зэлмүүн хүиүүсийн амьдрал огт падгүй.Хулгай луйвар алж хядах бол орсуудын гаршсан зүйл

Зочин [66.181.179.122] 2023-07-18 21:19:11

Дэлхийн дахины мэдээллийг унш судал, тархи ч хоосон юм. Бодролоор бүү бич

Ариука [192.82.75.172] 2023-07-18 18:34:18

Оросууд ухаантай ажлаа мэддэг хүмүүсээ.хэдийд ямар нүүдэл хийхээ хэдэн удирдагч нар нь харин ч сайн мэднэ

Зочин [202.126.89.4] 2023-07-18 15:56:57

Тахианы тархитай юм байна. Харин тахианд тархи байддаггүй

Зочин [139.5.219.40] 2023-07-18 12:51:39

3% нь л африк очсон гэж бн.. итали испани улсууд бүгдийн аваад бн да

Зочин [202.126.88.141] 2023-07-18 12:30:16

Чи үр тариа нь яг африкийн иргэдэд очиж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.