"Цөмийн зэвсэг хэрэглэх замаар Орос улс хүн төрөлхтнийг сүйрлээс аварч магадгүй" гэв
ОХУ-ын Гадаад харилцаа, Батлан хамгаалах бодлогын зөвлөлийн дарга, академич Сергей Карагановын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Манай улс, манай удирдагчид хэцүүхэн сонголтын өмнө ирээд байна. Бид Украиныг тодорхой хэмжээгээр бүү хэл бүр навс цохисон ч гэсэн барууныхан бидэнтэй сөргөлдөхөө болихгүй гэдэг нь улам бүр тодорхой харагдаж байна.
Бид Донецк, Луганск, Запорожье, Херсоныг бүрэн чөлөөлчихсөн ч гэсэн энэ ялалт ядмаг байх болно. Үүнээс илүү зүйлд хүрэн, Украины зүүн болон өмнөд бүсийг нэг, хоёр жилийн дотор чөлөөлбөл арай том ялалт болох болно. Гэвч тэгсэн тохиолдолд Украины үлдсэн хэсэгт нь хэт үндсэрхэг үзэлтэй хүн ам бүрэн зэвсэгтэй хэвээр үлдэх бөгөөд дараагийн дайн гарах эрсдэл хэвээр үлдэнэ.
Асар их хохирол амсан байж Украиныг бүрэн чөлөөлөх юм бол байдал бүр ч дордоно. Бид их хохирол амсан байж үнсэн товрог болсон, биднийг үзэн яддаг “иргэдтэй” болно. Тэдний тархийг “дахин-боловсруулах” гэж арав гаруй жил болох биз ээ.
Дээрх хувилбаруудын алийг нь ч сонгосон гэсэн, ялангуяа сүүлийнхийг нь сонгох юм бол Орос улс өөрийн үзэл санаа, эдийн засаг, цэрэг, улс төрийн анхаарлаа Евразийн Зүүн зүг хандуулах чадвараа алдах болно. Дээр нь өнөөгийн Украины төв болон баруун нутгууд нь биднээс асар их хөрөнгө оруулалт шаардах болно. Бүр ЗХУ-ын үед хүртэл дээрх бүсүүдэд маш их дотаци (татаас) илгээдэг байсан юм.
Харин биднийг тэгж байх зуур барууныхны дайсагнал хэвээр үргэлжлэх бөгөөд удаан сунжирсан, зууралдсан партизаны дайныг дэмжин гааруулахыг тэд оролдоно.
Тиймээс илүү аятайхан стратегийн хувилбар бол Украины өмнөд болон зүүн хэсгийг чөлөөлж өөртөө нэгтгээд, харин үлдсэн нутгийг нь бүрэн цэрэггүй болгож, буфер, нөхөрсөг улс болгон үлдээх явдал юм. Гэхдээ энэ хувилбар гагцхүү барууныхан Киевт төрийн эргэлт гаргах гэж оролдохоо байсан, бидний эсрэг хандуулах гэж оролдохоо байсан цагт л амжилтанд хүрнэ.
Тиймээс би энд хүмүүсийн нэг их ярихгүй байгаа боловч маш чухал асуудлыг хөндөхөөс өөр аргагүй болж байна. Украины хямралын хамгийн суурь асуудал нь бол, үнэндээ бол сүүлийн үеийн дайн тулаануудаас харагдаж байгаачлан хамгийн гол шалтгаан нь, барууны өнөөгийн эрх барьж буй элитүүдийн бүтэлгүйтэл юм.
Дэлхийн хүчний тэнцвэр Хятадын эдийн засаг болон цэрэг улс төрийн хувьд тодорхой хэмжээгээр Орос, Энэтхэгийн зүгт урьд байгаагүй хазайж ирж байна. Ийнхүү хүч нөлөө нь суларснаас эзэнт гүрний сэтгэлгээтэй барууны элитүүд айн сандарч эхэлжээ.
Барууны ертөнц таван зууны турш даян дэлхийн хөрөнгө баялгийг хүссэнээрээ тонон цөлмөж байсан байр сууриа алдаж эхэлсэн тул үүнийгээ хар хүчээр тогтоон барихаар оролдож эхэлжээ. Тиймээс барууны энэ заналхийлэл, дайнч түрэмгий байдал нэг хэсэгтээ л зогсоно гэж найдах хэрэггүй.
1960-аад оноос барууныхны энэ доройтол эхэлсэн ч ЗХУ задарсан нь хэсэг зуур саармагжуулсан ч 2000-аад оноос дахин үргэлжилжээ. (Америк болон тэдний холбоотнууд Ирак, Афганистанд ялагдал хүлээсний дээр барууны эдийн засгийн модель 2008 онд том бүдэрсэн нь тэмдэглэхүйц үйл явдлууд байв.)
Ийнхүү тектоник өөрчлөлт үүсч эхэлснийг Баруун түр зуур тогтоосон ба энэ зуураа Оросын гарыг хүлэх тактик болгон Украиныг ашиглажээ. Санаагаар нь болдог бол америкчууд манай улсыг зүгээр л дэлбэлээд газрын хөрснөөс арчихыг хүсэж байна. Манай улс үгүй болбол шинээр өндийж буй супер гүрэн болж болох Хятадын байр суурь эрс сулрах болно. Бид харин мөргөлдөөн зайлшгүй гэдгийг олж хараагүйгээс юм уу хүчээ нөөж чадаагүйгээс түрүүлж цохилт хийх тал дээр удаан байв. Дээр нь бас, бараг тэр чигтээ барууны гэж болох цэрэг, улс төрийн номлолд автсандаа бид цөмийн зэвсэг хэрэглэх босгоо өөрсөндөө өндөр тогтоосон нь Украины нөхцөл байдлыг зөв тооцоогүй бодлогогүй, хуумгай зүйл байв. Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхдээ бүрэн амжилттай байсангүй нь дээрх номлолд автсаных юм.
Барууны элитүүд орчин үеийн “глобалист” капитализмыг эсэргүүцэгчдийг үгүй хийх, зайлуулах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд маш их хортой гэдэг нь улам бүр ил тод болж байна.
АНУ суларч эхлэхтэйгээ зэрэгцэн өөрөөс нь хамааралтай баруун Европын улс орнуудыг давхар сүйтгэнгээ, тэднийг Украины араас бидний эсрэг мөргөлдөөнд оруулахаар түлхэж байна. Эдгээр улс орны элитүүд улс оронд нь болон гадаадад болж буй үйл явдал дунд жолоогоо алдан ард иргэдээ дуулгавартайгаар хядлагын зүг залж байна.
Сүйрлийн мэдрэмжинд автсандаа, түүнчлэн аргаа барсан, гарах гарцгүйгээ ойлгосондоо, олон зуун жил Оросын эсрэг үзлээр тархиа угаалгасандаа, оюунлаг сэтгэлгээний чадвараа алдаж, өөрсдийн соёлоо гээсэндээ Европын улс орнуудын Оросыг үзэн ядах үзэл Америкийнхаас ч илүү хүчтэй байж болзошгүй.
Энэ траекторыг нь харах юм бол барууны ихэнх улс орнууд шинэ төрлийн фашизмын зүг алхаж байгаа бөгөөд үүнийг нь “либерал” тоталитарианизм гэж нэрлэж болохоор байна.
Хамгийн гол нь, ирээдүйд энэ байдал бүр л дордох шинжтэй. Гал зогсоож, гэрээ байгуулж болох ч эвлэрэл харин бүтэхгүй. Ар араас нь уур, цөхрөлийн давалгаанууд ирнэ. Барууны хандлагын векторыг ажиглахад дэлхийн гуравдугаар дайн руу түлхсэн урсгал илт ажиглагдаж байна.
Хиймэл оюун ухаан, роботжуулалтыг дайнд улам ихээр хэрэглэж байгаа нь хүсээгүй нэмэлт хурцадмал байдал руу хүргэж болзошгүй. Толгой нь эргэсэн элитүүд машинуудынхаа хяналтыг алдаж болзошгүй.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн 75 жилийн хугацаанд хүмүүс дайны аюул, тэр бүү хэл цөмийн зэвсгийн аюулыг ч умартжээ. Хаа сайгүй, тэр дундаа барууныхны аюулаас айх мэдрэмж алга болжээ.
Би олон жил цөмийн стратеги судалсныхаа хувьд шинжлэх ухаанч бус гэж болох ч өөр гарцгүй дүгнэлтэнд хүрээд байна. Цөмийн зэвсэг бүтээгдсэн нь хүн төрөлхтөн дэлхийн хоёр дайныг нэгэн үеийн дотор туулан, олон арван сая хүнээ алдсан аймшгийг харсандаа тэнгэр бурханаас бидэнд өгсөн сануулга байсан. Тэр дайны дараах айдас хүйдэс биднийг 75 жилийн турш харьцангуй энх тайван байлгав.
Гэвч одоо тэр айдас алга болжээ. Урьд бодохын аргагүйд тооцдог байсан зүйлсийг хүмүүс бодож эхэлжээ. Хяналтаа алдсандаа уурсан биеэ барьж чадахаа байсан барууны эрх баригч элитүүд цөмийн зэвсэгтэй их гүрний элэг рүү нудрахаар бүрэн хэмжээний дайн эхлүүлээд байна. Тиймээс цөмийн зэвсгээс айх айдсыг дахин сэргээх хэрэгтэй. Үгүй бол хүн төрөлхтөнг сүйрэл л угтаж байна.
Украйны полиудад одоо дэлхийн ирээдүй, дэг журам ямар байх нь шийдэгдээд зогсохгүй ямар дэлхий бидэнд үлдэх вэ, хэр их цацраг идэвхт хор хүн төрөлхтөнд учрах вэ, хорвоо дэлхий үлдэх нь үү үгүй юу гэдэг асуудал шийдэгдэх гэж байна.
Барууны түрэмгий санаархлыг эвдэх замаар л бид өөрсдийгөө авраад зогсохгүй дэлхийг таван зууны турш дарангуйлсан буулганаас нь хүн төрөлхтнийг чөлөөлөх болно.
==================
Шийдэл
Их том тэмцэл биднийг хүлээж байна. Үүнтэй зэрэгцэн дотоод асуудлуудаа ч бид шийдэх ёстой. Одоо л бид нэг мөн Баруун-төвтэй үзэл санаа, засаг захиргаанд маань байгаа барууны чиг хандлагатнуудаас салах хэрэгтэй. Ялангуяа тэдний маягаар сэтгэгчид, тэдэнд талтайчуудаас. Энэ тал дээр харин НАТО өөрийн мэдэлгүй бидэнд тусалж байна.
Өнгөрсөн 300 орчим жилийн Европын түүх бидэнд өөрсдийн соёлыг бүтээхэд тусалсан олон сургамж өгсөн. Европын өв уламжлалаа хайрлан нандигная. Одоо гэхдээ өөрсдийн гэр рүү буцаж ирцгээе. Өөрсдийнхөөрөө амьдарч эхэлье. Гадаад яамны нөхөд минь Орос орныг соёл иргэншилт улс гэж номлолдоо тодорхойлон их том амжилт гаргасан. Үүн дээр би соёл иргэншлүүдийн өлгий гэж тодорхойлмоор байна. Умардыг Өмнөдтэй, Өрнөдийг-Дорнотой холбосон. Одоо харин бидний хувьд гол чиглэл Өмнөд болон Хойд, тэр тусмаа Дорно зүг болж байна.
Өрнөдийнхөнтэй Украинд тэмцэлдсэн тэмцэл маань яаж ч дууслаа гэсэн бидний – Урал, Сибирь, Номхон далайн зүг – оюун санаа, соёл, эдийн засаг, улс төр, цэргийн хувьд тэмүүлсэн чиглэлд маань саад болж болохгүй. Биднд шинэ Урал-Сибирийн, Номхон далайн стратеги хэрэгтэй. Үүндээ илүү өөдрөг, оюун санааны онгод дуудсан төслүүд оруулах хэрэгтэй. Гурав дахь нийслэлээ Сибирьт байгуулах г.м.
Энэ хөдөлгөөнийг бид “Орос мөрөөдөл”-ийг томъёолохдоо оруулж тооцох хэрэгтэй.
Би энэ тухайд олонтаа бичдэг байсан. Аугаа том санаа тэмүүлэлгүй том улс оршин тогтнохоо байн алга болдог гэж. Их гүрнүүдийн булшаар түүх дүүрэн. Тиймээс аугаа санааг дээрээс бүтээх ёстой. Тэр санаа нь ард түмний хүсэл тэмүүлэлтэй, хамгийн гүн үнэт зүйлстэй уялдсан байх ёстой. Энэ санааг гэхдээ улс орны элитүүд болон удирдлага томъёолох хэрэгтэй. Ийнхүү алсын хараагаа томъёолохгүй бид харин байж боломгүй их удлаа.
Гэхдээ ирээдүй ирэхийн наана өнгөрсний эсэргүүцлийг, өөрөөр хэлбэл Барууны эсэргүүцлийг давах ёстой. Үүнийг давахад харин бүрэн хэмжээний дэлхийн дайн л гарах шинжтэй. Ийм төрлийн дайны хамгийн сүүлийнх нь ч байж болзошгүй.
Энд одоо би нийтлэлийнхээ хамгийн хэцүү хэсгийг өгүүлье. Бид энэ маягаараа өдгөө Украин гэж нэрлэж буй энэ занганд дахин нэг юм уу хоёр, магадгүй бүр гурван жил байлдангаа хамгийн шилдэг эрсээ мянга мянгаар нь алдаж магадгүй. Энэ цэргийн ажиллагаа гэхдээ Барууныг стратегийн хувьд ухралтанд оруулах юм уу бүр бууж өгүүлэхгүйгээр дуусаж болохгүй. Барууныхныг бид түүх гуйвуулах гэж оролдохоо болъёоо, дэлхийд ноёлох гэж оролдохоо болъёо гэж хэлтэл нь сөгдүүлэх ёстой. Бүдүүлгээр хэлбэл барууныхныг “шээс алдан зайлж”, Орос болон дэлхийн бусад хэсгийн асуудалд хөндлөнгөөс хутгалдахаа больтол нь байлгаж өгөх хэрэгтэй.
Үүний тулд харин Украинаар дамжуулан Оросыг цуцааж, унагах гэсэн оролдлого өөрсөнд нь сөрөг нөлөөтэй гэдгийг барууны элитүүдэд харуулах хэрэгтэй.
Цөмийн айдсыг дахин сэргээх хэрэгтэй. Цөмийн зэвсэг хэрэглэхгүй, ингэхгүй тэгэхгүй гэсэн босгоо бид бууруулах хэрэгтэй. Цөмийн айдас төрүүлэлт хэдэн шаттай.
Энэ чиглэлээр эхний алхмыг манай ерөнхийлөгч болон бусад удирдагчид элдэв мэдэгдлээрээ хийснээс гадна цөмийн зэвсгээ Беларуст байрлуулан, байлдааны бэлэн байдлыг нь нэмэгдүүлэх замаар хийгээд байна. Шат гэхдээ нэлээд хэдэн гишгүүртэй. Миний тоолсноор лав хориод гишгүүртэй байна. Үүнд: өөрийн улсын ард иргэддээ болон Киевийн засаглалыг дэмжиж буй улс орнуудын сайн санаат ард иргэдэд гэр орноо орхин ойролцоох цөмийн нуувчид орж хоргодохыг уриалсан уриалга ч багтдаг. Одоогийн болон урьд өмнийн түрэмгийллийнх нь хариуд бид дэлхийн хэмжээний цөмийн дайны цохилтыг түрүүлж өгөх чадвартай гэдгийг дайсан мэдэж байх ёстой.
Цөмийн цохилт өгнө шүү гэж айлган түгшүүлэх замаар цөмийн болон бусад дайнаас сэрэмжилж болно гэж би урьд олонтаа бичсэн. Гагцхүү Цагаан Ордонд манай улс орныг үзэн яддаг галзуу хүн суун, “Европыг хамгаалах” нэрийдлээр цөмийн цохилт бидэнд хэзээ мөдгүй өгч болзошгүй байна. Үүнийг нь баруун европынхон мэдэж байгаа ч энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Ийм үед нь бид тэдний арганд орон, энх тайванд бид хайртай дуртай, бид цөмийн зэвсэг хэрэглэхээс татгалзаж байна гэх нь одоогийн энэ галзуу солиотой байдлыг улам л гааруулна. Барууны элитүүдийн оронд илүү ухаалаг, чадварлаг хүмүүс гарч ирнэ гэж найдах арга алга.
Бид “Украины сценарийг” давтаж болохгүй. 25 жилийн турш барууныхан бидний эсэргүүцлийг сонсоогүй. Бид тэдэнд “НАТО тэлбэл дайн гарч болзошгүй шүү” гэж удаа дараа анхааруулсан. “Хэлэлцээр хийе” гэж бид удаа дараа санал тавьсан. Эцэст нь бид тун ноцтой зэвсэгт мөргөлдөөнд л хүрлээ. Ийм цаг үед шийдэмгий бус байх нь урьд сануулж байснаас хамаагүй их хор уршиг дагуулна.
Барууны удирдлагууд одоогийн байр сууринаасаа ухрах болов уу? Амьд үлдэх хүсэл сонирхол, зөн билгээ тэд алдчихсан уу? Тийм бол бид тодорхой улс орнуудын байнуудад цохилт өгөх замаар тэднийг эргүүлж ухаан оруулж болох юм.
Энэ бол ёс зүйн хувьд аймшигтай сонголт. Бид бурханы зэвсгийг хэрэглэнгээ оюун санааны том хохирол амсах болно. Гэвч ингэхгүй л бол Орос орон, тэгээд зогсохгүй хүн төрөлхтөн бүхэлдээ сөнөж магадгүй.
Энэ сонголтыг бид өөрсдөө хийх хэрэгтэй. Бидний найз нөхөд, биднийг дэмжигчид эхэндээ лав энэ сонголтыг дэмжихгүй. Хэрэв би хятад хүн байсан бол энэ мөргөлдөөнийг огцом дуусгахыг хүсэхгүй. АНУ-д цохилт өгөхгүй ухраавал тэд яг л Сүнзийн тактикийг ашиглан дараа дахин цохилт өгөхөөр дахин хүчээ нөөж эхэлнэ.
Дээр нь бид шийдэмгий цохилт өгөх нь асуудлыг өөрийн эдийн засгийн хүч чадавхиа ашиглан шийдэх гэдэг Хятадын гадаад бодлогын номлолоос зөрнө. Хэрэв Орос орон цөмийн цохилт өгвөл Бээжин үүнийг буруушаана. Гэвч АНУ-ын нэр төр, байр сууринд том хохирол учирсан тул цаанаа хятадууд дотроо баярлан хөөрнө.
Пакистан хэрэв Энэтхэг рүү цөмийн цохилт өгсөн бол бид яах байсан бол? Бид цочин түгших байсан. Цөмийн цээр алдагдлаа гэж урвайна. Гэвч дараа нь бид хохирогчдод туслангаа цөмийн номлолоо уялдуулан өөрчлөх байсан.
Энэтхэг зэрэг дэлхийн улс орнууд тэр дундаа Пакистан, Израил зэрэг цөмийн зэвсэгтэй улс орнууд хүртэл ёс зүй болон гео стратегийн үүднээс цөмийн зэвсгийн хэрэглээг байж болохгүй зүйл гэж үздэг. Гэвч эцэст нь хэлэхэд, ялагч нар шүүгддэггүй юм. Аврагч нарт талархлаа илэрхийлдэг. Баруун Европын улс төрийн соёл санахгүй байгаа байх. Гэвч бид хэрхэн хятадуудыг Японы харгис дарангуйллаас чөлөөлснийг, барууны колони байсан улс орнуудыг колоничлолын буулганаас чөлөөлснийг дэлхий дахин санан талархдаг юм.
Анхандаа бусад улс биднийг ойлгохгүй байх. Тэгэх тусам тэд нөхцөл байдлыг илүү сайн судлан мэдэх хэрэгтэй. Ийнхүү арга хэмжээ авснаар бид ялах ба дайснаа ухруулах болно. Үүний дараах хэдэн жилд бид Хятадын ар тал болон хувирч, одоо манай ар талын үүрэг гүйцэтгэж байгаагийнх нь адил, АНУ-ын эсрэг тэмцэлд нь Хятадыг дэмжих болно. Ийм замаар бид том дайн хийх явдлаас зайлсхийнэ. Бид хамтдаа ялах бөгөөд ач тусыг нь барууны орнуудын ард иргэд ч хүртэнэ.
Тэр цагт Орос орон хүн төрөлхтний хамт бүхий л энхэл донхол, өргөстэй замыг туулан гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх болно.
ОХУ-ын Гадаад харилцаа, Батлан хамгаалах бодлогын зөвлөлийн дарга, академич Сергей Караганов
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.3] 2023-08-09 15:10:01
Mash zuv bichsen bna
Zochin [91.86.153.41] 2023-07-31 04:04:41
Oros ah nar mandtugai, yalalt bat
Зочин [66.181.160.38] 2023-07-23 13:13:43
Яг үнэндээ орос нэг муу эвдэрхий цөмийн пуужингаа хаашаа ч хамаагүй харваасай. Тэгвэл Оросыг дуусгах жинхэнэ гоё шалтаг, шалтгаан гарч ирэх ёстой юм байгаам даа. Оросын цөмйн пуужин агаарт хөөрлөө гэхэд байндаа арай хүрэхгүй дэлбэрнэ, ингэснээр цөмийн зэвсэг батлагдана, хохирол харьцангуй бага байна. Хариуд нь Оросын бүх цөмийн зэвсгийн обектууд, шийдвэр гаргах төвүүдыг зүгээр л энгийн зэвсгээр үүрд арчина.
Зочин [185.17.14.116] 2023-07-22 16:38:45
ОХУ Монголчуудад түлшээ гуравхан хоног өгөхгүй байхад замууд хов хоосон болдгийг мартаж болохгүй шүү. Монголчууд аа, өчүүхнээ ухаараад, дуугүй байцгаа!
Дорж [66.181.160.38] 2023-07-23 13:09:43
Монголчууд чамаас илүү мэдэж байгаа. Чи өөрөө эхлээд амаа тат,
зочин [66.181.160.43] 2023-07-21 12:07:29
тэр онгироод байгаа Полшид эхний цөмийн цохилтоо хийнэ үү
Зочин [64.119.22.21] 2023-07-19 13:12:47
Ямарч хүн ойлгож ухаарахаар сайхан бичсэн нийтлэл байна. Дэлхийн ард түмнийг гагцхүүОрОС орон л сүйрлээс аврана.
Zochin [66.181.161.10] 2023-08-03 05:33:21
ZA ZAILAA TENEG EE. OPOCD OCHIJ ZEREGT YN.
Зочин [203.23.199.183] 2023-07-19 09:44:39
европ япон 2т цөмийн цохилт өгвөл ч мөн ч сайхан байна даа
М [192.82.73.182] 2023-07-19 01:34:28
Хурдхан шиг хэрэглээсэй билээ цөмийн зэвсгээр европыг хурдан бөмбөгдөөсөө дайнаа гүнзгий шатруу оруулах хэрэгтэй
зочин [192.82.87.89] 2023-07-18 23:44:00
оросуудын суртал ухуулга уу, ээлжит тархи угаалт уу? Ийм элий балай зүйл орчуулж суудаг хайран цаг байгаа даа? оросууд өөрсдөө л хүн төрөлхтөний хорт хавдар болж, дэлхий нийтэд гай зовлон, үхэл хагацал-дайн, өлсгөлөн авчирч байгаа биш үү? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Тэнцвэр [202.126.90.12] 2023-07-18 16:27:38
Орос ялна . Орос ялж байж монголын байгалийн баялаг ард түмэн бидний гарт орно . Америк хулайчуудийг хүний эрх гэж хамгаалдаг . Европ эх ороноо цөлмөж зардаг гуйранчуудийг хөөргөн далдуур дэмждэг тул бид ядуу гэгддэг
зочин [66.181.177.86] 2023-07-18 15:42:20
баларцан өвгөн оросыг сүйрүүллээ.
Зочин [66.181.160.126] 2023-07-19 11:24:24
УДАХГҮЙ АМЬ ТАВИХ ГЭЖ БУЙ ӨВГӨН СОЛИОРЧЭЭ
ЗОЧИН [202.9.46.219] 2023-07-18 15:18:46
ОРОСУУД ЧИНЬ БАЙТЛАА ГАЛЗУУ СОЛИОТОЙ БОЛЦИЙМ БИШ ҮҮ
Модон Хужаа [1.212.133.59] 2023-07-18 14:43:55
Хуцдаг халзан орос вэ, Оросууд та нар нохой мэт хуцаж л бай удахгүй та нарыг бид атгандаа оруулаж гинжлэх болно, Тэр цагт яаж гасалж гиншихийг чинь харнаа, Дэлхийн төв бол ХЯТАД, ХЯТАД, ХЯТАД, Бид бүхнийг уусгана,
Z [202.126.90.12] 2023-07-18 16:19:06
Ха ха ха өмхийрцөн хужаа чинь үхээч чи
Зочин [122.201.22.194] 2023-07-18 15:40:14
Троол
Зочин [83.185.81.135] 2023-07-18 14:04:26
Baruunii turemgiilllig uursduud n taarsan argaar hariulah yostoi uuruur enh taivan togloh arga zam muhardsan
архрх [202.21.117.34] 2023-07-18 13:40:53
тархи угаалт
Зочин [24.130.131.106] 2023-07-18 11:50:02
Хуцдаг баас вэ.Ашиг тусыг нь барууны орнууд хүртэнэ ч гэх шиг.Тэд нар чинь оросгүйгээр болно гэдгээ аль хэдийнэ харуулсан.Орсуудад ичих булчирхай байхгүй гэдэг батлагдаад удаж байн.Хөгөө хөлдөө чирсэн педерасснууд.
Зочин [202.126.90.12] 2023-07-18 16:17:57
Чиний сэтгэлийн уяа болсон барууныханд чинь зүгээр баялагаа өгдөг орон монголоос өөр байхгүй болсон хөгжил өндөр гэх европ чинь ямар ч баялаггүй ядуу буурай орон болсон балай юм . Шууд л цөмийн цохилт өгөх хэрэгтэй . Дахиж сэргэхгүй амар амаглан болно . Гомо хүүрээ
Зочин [24.130.131.106] 2023-07-18 11:44:05
Их хуцдаг новш вэ.Тэд нарт ч гэсэнцөмийн зэвсэг байгаа.Бузрын орсуудын толгойнд байнга дайн тулаан хүчирхийлэл.Миний танил япон хөгшин нэг удаа хэлэхдээ орсууд яагаад хүмүүстээ анхаарал тавихгүй дайн байлдаанд хамаг мөнгөө үрдэг юм бол гэж билээ.Энэ бузар орон нэг их удахгүй байлгүй гэж найдхаас.Хаана зэвсэг тэмцэл үхэл хатал алаан хядлага тэнд бидний бөгсийг нь долоогч ах нар.
Монгол [202.126.90.12] 2023-07-18 16:21:29
Чиний хайрт самурай хүүрнүүд 1945 онд монгол хөвгүүдийг алж , хүүхнүүдийг хүчиндэж худаг хордуулж байсан баримт байдаг шүү нусаа
Цас [202.126.88.110] 2023-07-18 14:42:26
Япон өвгөний үгээр ухаанаа хийсэн мунхаг чи хов зөөдөг шивэгчин байхаа тэ.....ккккккккккккккк...
Зочин [103.161.242.124] 2023-07-18 09:21:57
Долой фашисткий,рашистский режим Путина вернее "Путлера". Мы уверен видет скоро все это события....
Үнэн [202.126.90.12] 2023-07-18 16:23:17
Ха ха ха чиний сүнс л харах байхдаа . Оросоор бичээд оросыг муулдаг эрлиййз үхсэн нохойны хатсан баасаа
Зочин [202.170.73.226] 2023-07-18 09:17:53
Ene odoo yugaa soliorood bga teneg ve?
Зочин [122.201.24.14] 2023-07-18 09:10:21
иди нахуй фашист-старпёр, сначала свою страну сделай экономически развитым, а людей богатым потом можешь шо угодно пукать