Америк, Өмнөд Солонгосын цөмийн зэвсгийн “хамсаатан” болох уу?

Aдмин / Гадаад мэдээ

Хойд Солонгосын эсрэг Өмнөдийн авах арга хэмжээ нэлээд ширүүсч байна. Өнөөдөр БНСУ-д Хойд Солонгосын дайн дэгдээсэн тохиолдолд холбоотны авах цөмийн хариу арга хэмжээг илүү сайжруулах зорилготой Цөмийн асуудлаарх зөвлөлдөх бүлгийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар АНУ,БНСУ-тай цөмийн зэвсгийн холбоотон болох нь Солонгосын хойгийн асуудлыг илүү хурцадмал байдалд хүргэж болзошгүй юм.

Өнгөрөгч даваа гарагт БНАСАУ-ын хийсэн тив алгасах баллистик пуужингийн туршилт нь цөмийн зэвсгийн хэрэглээний ил тод нээлттэй байдлыг зөрчсөн хэмээн буруутгагдаж улмаар холбоотнууд цэргийн хүч стратегийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг дахин нэг сануулсан хэмээн үзэж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд бид мэдээлэл солилцож, Хойд Солонгосын эсрэг цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэхийн тулд хамтарсан төлөвлөлт, хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэнэ” хэмээн мэдээлжээ. Анхны хурлыг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Ким Тэ Хён, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл нар даргалах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.