Доминик Бартон: Монгол Улс дэлхийн эрчим хүчний шилжилтэд бэлэн байх учиртай

Aдмин / Гадаад мэдээ

Монголын эдийн засгийн чуулганд "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон хүндэт зочноор оролцсон юм. Түүний Монголын эдийн засгийн чуулганы үеэр тавьсан илтгэлээс хүргэж байна.

ЗАЛУУС ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙГ ЦОГЦЛООНО

-Бид өнөөдөр хуран чуулж Монгол Улсын ирээдүйн талаар хэлэлцэж, энэ улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хүрэх асар их нөөц бололцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцаж байна. Монголын залуус 2050 он гэхэд ирээдүйн баттай хөгжлийг цогцлооно гэж харж байна. Монголчуудын ирээдүй гэрэлтэж байна. Мөн эдийн засгийн төлөв байдал өөдрөг байна. 2009 оноос ДНБ хоёр дахин нэмэгдсэн нь өсөлтийг илэрхийлж буй юм.

Монголчууд дэлхийн түвшинд сэтгэдэг, нээлттэй улс гэдгээ харуулж байна. Улам бүр туйлширч буй дэлхий ертөнцөд гадаад болон эдийн засгийн ухаалаг бодлого явуулж буй хамгийн нэр хүндтэй улсын нэг. Түүнчлэн дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай, олон улсад тулгамдсан асуудал тулгарах үед үргэлж хамт байдаг орон юм.

МОНГОЛ УЛСАД ДАВУУ ТАЛ, АСАР ИХ БОЛОМЖ БИЙ

-Яг одоо биднийг чуулж байх энэ үед дэлхийд асар том, хурдацтай өөрчлөлтүүд явагдаж байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт ба хүн төрөлхтний түүхэнд хөрөнгийн хамгийн том дахин хуваарилалтыг эрчимжүүлж байгаа эрчим хүчний шилжилт. Геополитикийн томоохон өөрчлөлт ба шинэ даяаршил. Дэлхийн эдийн засгийн хүчний төв Азид шилжиж байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт. Технологи, дижитал, хиймэл оюун ухаан, квантын тооцоолол, болон нано технологид өрнөж буй хурдтай бөгөөд эрс өөрчлөлтийг нэрлэж болно. Энэ өөрчлөлтийн цар хүрээ нь аж үйлдвэрийн хувьсгалын үетэй дүйж байгаа мэт боловч хэд дахин илүү хурдтай явагдаж байна. Энэ нөхцөлд Монгол Улсын хувьд давуу тал, асар их боломж гарч ирж байна. Тухайлбал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сэргээгдэх болон газрын ховор элементүүдийг ашиглах, олон төрөл болох зэргээр эрчим хүчний шилжилт хүчтэй явагдаж байна. Үүнд эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс бэлэн байх учиртай.

МОНГОЛЫН ЗЭС БА РИО ТИНТО

-2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэхийн тулд дэлхийн ДНБ-ий 7.6 хувь буюу жилд есөн их наяд гаруй евро зарцуулах шаардлагатайг McKinsey-ийн судалгаанд дурдсан байна. Энэ нь бидний одоо зарцуулж буйгаас дариу 3.4 их наяд еврогоор их юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ирэх таван жилд өмнөх 20 жилийнхтэй дүйцэхүйцээр нэмэгдэнэ гэсэн үзүүлэлт гарчээ. Тэгэхээр 2040 он гэхэд никелийн үйлдвэрлэлийн хэмжээг 2020 оноос 19 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Харин литийн үйлдвэрлэлийг 2020 оныхоос 42 дахин нэмэх хэрэгтэй болно. Мөн дэлхий дахинд ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, ДНБ-ий 3.5 хувийн өсөлтийг хангахын тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс Рио Тинтог ирээдүйн зэсийн хэрэглээний өсөлт Монголд хөтөлсөн гэж болно.

Монгол орны зэс, байгалийн бусад баялгийг орчин үеийн дэвшилтэт технологитой зөв хослуулж чадвал эрчим хүчний шилжилт, хурдацтай явагдаж буй технологийн өөрчлөлтөөс үр шим хүртэх боломж Монголчуудад бий. 2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа. Гэхдээ дээр дурдсан боломжийг ашиглахын тулд 2010 оноос өнөөг хүртэлх хугацаанд Оюутолгой төсөлд 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ. Өдгөө ч хөрөнгө оруулсаар байна. Бид хөрөнгөө өөр газар чиглүүлж зарцуулж болох байсан авч Монгол Улсын ирээдүй, боломжид бүрэн итгэж байсан.

Одоо 20 гаруй мянган залуу Оюутолгойд ажиллаж байна. Үүний 97 хувь нь Монголчууд. Мөн удирдлагын багийн 90 хувь нь Монголчууд байна. Хөрөнгө оруулна гэдэг нь зөвхөн хөрөнгө зараад, хүн ажилд авах тухай асуудал биш. Энэ бол ханган нийлүүлэлтийн сүлжээнд зөв хамтрагчаа сонгож, хол замыг хамтдаа амжилттай туулах аргачлал.

Монголын ирээдүйд бид бүрэн дүүрэн итгэж байгаагийн хамгийн том шалтгаан нь Монголын ард түмэн. Учир нь монгол залуучууд үнэхээрийн авьяастай гэдгийг би олонтаа сонсож байсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Оюутолгой дахь ажилчдын идэвх оролцоо манай группийн түвшинд тогтмол хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Ийм чадварлаг, идэвхтэй хамт олон байгаа учраас Рио Тинтогийн ажиллуулдаг уурхайнуудаас Оюутолгой хамгийн аюулгүй нь болсон юм.

СОЛОНГОРСОН ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

-Монгол Улс аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлснээр солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна. Тодруулбал, монголчууд халуун дулаан, найрсаг ард түмэн, гоо үзэсгэлэнтэй байгаль, өвөрмөц соёлоо давуу тал болгон аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бий. Монголын ноолуур тансаг зэрэглэлийн, нэмүү өртөг шингэсэн дэлхийд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болжээ.

Монголын махны чанар, сүү, сүүн бүтээгдэхүүн байгальд ээлтэй хөдөө аж ахуйн ухаалаг бизнесийн орон зай тэлж буй энэ үед экспортын өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх боломжтой. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэн эдийн засгаа солонгоруулах бүрэн боломж байна гэж харлаа.

Монгол орны ирээдүй гэгээлэг байна. Рио Тинто энэ орны ирээдүйд итгэж хөрөнгө оруулалт хийсэндээ бахархаж байна. Монголыг урагш цахилж буй улс гэдгийг бататгах гайхам боломж, чадварлаг боловсон хүчин, хүссэндээ хүрэх эрмэлзлийг Монгол Улсад удаан хугацаанд ажиллах хүсэлтэй компаниуд олж харна гэдэгт бат итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.87] 2023-07-24 10:50:17

Монголын ард түмний газрын хэвлийн баялагт эзэн суугаад бас дээр нь олон юм хуцна гэнээ. Монголын ард түмэнг олон нийт гэж ярьдагаа болих хэрэгтэй. 1992 оны үндсэн хууль гэгчид өөрчлөлт оруулж авахгүй бол гадаад дотоодын доншуучлагч нарт таатай, иргэддээ халгаатай хууль болсон байдаг шүү:

Я [203.91.115.43] 2023-07-19 23:21:50

Шуруувтэж байга

Зочин [185.17.14.116] 2023-07-19 16:16:51

Цагаан Америкчуудын тухай л бич! Цэвэр цусны Монголчууд цагаан Америкчуудаас бусад гадаадынхныг авч хэлэлцдэггүй юм.

зочин [202.9.46.88] 2023-07-19 12:31:17

ОЮУтолгой өдөрт хэдэн зуун тонн зэс алт олборлоод бид өдөрт 16 тэрбумын өрөнд орж байаа нь шудрага юм уу яаралтай зогсооно ард түмэн

Зочин [202.21.107.24] 2023-07-19 11:37:31

Bitgii huts muu lalriin baruunii shulaach

Зочин [202.9.46.129] 2023-07-19 10:49:51

Тархи угаалт


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.