Ши Жиньпин: Бид уур амьсгалын асуудлыг ямар нэгэн улсын дарамт шаталтгүйгээр өөрсдөө шийднэ
БНХАУ, АНУ хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг багасгах хэлэлцээ Бээжин хотноо үргэлжилж байна. Хэлэлцээрийн үеэр АНУ-ын Цаг уурын асуудлын элч Жон Керри “БНХАУ эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулж, метан хийн ялгаруулалтыг бууруулж, ойн хомсдлыг багасгах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.
БНХАУ-н дарга Ши Жиньпин Байгаль орчныг хамгаалах үндэсний хурлын үеэр “2030 гэхэд манай улсын нүүрс хүчлийн хийн дээд цэгтээ хүрэх ч 2060 гэхэд хангалттай хэмжээнд хүртэл бууруулсан байхаар төлөвлөсөн. Энэхүү үр дүнд хүрэх арга зам бодлогыг бид өөрсдөө тодорхойлно.Бусдын дарамт шахалтад автахгүй” хэмээн мэдэгджээ. Энэ талаар “Синьхуа” агентлагт мэдээллэсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр Хятад улс шахалтад орохыг хүсэхгүй байгаа бөгөөд Ши Жиньпин дээр дурьдсан байр сууринаасаа огт буцахгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [185.17.14.116] 2023-07-26 23:40:11
Цэвэр цусны Монголчууд цагаан Америкчуудаас бусад гадаадынхныг авч хэлэлцдэггүй юм. Даанч тэр цагаан Америкчуудын хувьд Монголчууд бол жагсаалтынх нь хамгийн сүүлд байдаг гуйлгачин, халтар, мангар, аймшгийн дүр төрхтэй хүмүүс юм.