Хэт өндөр өртөгтэй спортын наадмаас Австрали улс татгалзав
2026 онд болох Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадмыг зохион байгуулахаас татгалзаж байгаагаа Австралийн Викториа муж улсын засгийн газрын тэргүүн Даниэл Эндрюс мэдэгдлээ. Дөрвөн хотод болох ёстой уг спортын арга хэмжээний зардал 7 тэрбум австрали доллароос /4,8 тэрбум ам.доллар/ давсан нь муж улсын төсөвт томоохон дарамт учруулахаар байна.
“12-хон хоног үргэлжлэх спортын тоглолтонд бид 6-7 тэрбум доллар зарцуулж чадахгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд, өнгөрсөн онд тооцоолж байснаас 3 дахин илүү өртөгтэй ийм арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд эмнэлэг, сургуульд төсөвлөсөн зардлыг би булааж авч чадахгүй” гэж Д.Эндрюс хэлжээ. Түүний тооцоолсноор, спортын наадмыг зохион байгуулахад гарах зардал нь орох орлогоос 2 дахин их байх төлөвтэй. Иймээс спортын наадмыг зохион байгуулахтай холбоотой гэрээг цуцлана гэдгээ Виктория муж улсын эрх баригчид мэдэгдсэний сацуу үүнээс үүдэх эрхзүйн асуудлууд, зардал чирэгдлийг зохицуулахад бэлэн байгаа ажээ. Хамтын нөхөрлөлийн спортын наадмын холбооны хувьд, 2026 оны арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадах улс орныг сонгон олж чадна гэдэгт найдаж байгаагаа Д.Эндрюс илэрхийлжээ.
Түүний хэлснийг Хамтын нөхөрлөлийн спортын наадмын Австралийн хороо шүүмжлэн мэдэгдэхдээ “урам хугалсан гэхэд ч багадахаар шийдвэр” гэдгийг дурджээ. Тус хорооны тэргүүн К.Филлипс-ийн үзэж байгаагаар, зардлыг хэт дөвийлгөн тооцоолсон байна. Мөн дээрх шийдвэрт урам хугарч байгаагаа Австралийн Олимпын хороо илэрхийлжээ.
Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын тоглолт бол 4 жил тутамд болдог олон улсын спортын наадам бөгөөд түүнд Британийн Хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг 50 гаруй улсын тамирчид оролцдог. 1911 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн уг наадам 2026 онд 23 дахь удаагаа болох ёстой. Өмнө нь, австраличууд 5 удаа уг хэмжээг зохион байгуулсан туршлагатай.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.97] 2023-07-20 15:37:18
Олимпийг л үнэ,хөлс хүч зарж том хийе. Бусад нь ёстой чухал бус байна.
Хамтын нөхөрлөл гэж юү вэ? Давхацсан спортоор яах юм бэ? [139.5.216.179] 2023-07-20 11:57:17
Ер нь Олимпийн тоглолтууд байхад Хамтын нөхөрлөлийн наадмаар үхсэнээ хийдэг юм бэ? Их Британийн буюу англи-саксончуудын эртний ноёрхолыг л харуулах гэсэн заваан тоглоом. Их Британийн колони байсан 50 гаруй улс л үүнд оролцдог. Дэлхийд өлсгөлөн, хүмүүнлэгийн хямралууд энэ тэнд болж байхад Олимптэй давхацсан ийм үнэтэй тоглолтоор юугаа хийдэг юм бэ?
Кх! Инээд хүргэчихлээ. [139.5.216.179] 2023-07-21 00:09:42
Хийгээд харагдчихаарай! Харуулчихаарай. Баян Австрали хийж чадахгүй байхад чинь мөнгөгүй Монгол яг чиний бичиснээр хийж харагдна ш дээ. Ха-ха-ха!
Зочин [120.17.32.17] 2023-07-20 22:08:37
Chi tut. Mongol tuuragtnii naadam hiine za
Зочин [202.21.107.24] 2023-07-20 10:38:40
End tend populistuud turiin erh batidag boljdee