Хулгайд алдагдсан Колумбын захидлын ховор хувийг АНУ-аас Италид хүлээлгэн өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Цагаачлал, гаалийн албаныхан 500 гаруй жилийн өмнө далайчин Христофор Колумбын (1451-1506) бичсэн захидлын ховор хуулбарыг Италид хүлээлгэн өгчээ. Уг захидалдаа далайчин Арагоны хаан II Фердинанд (1452-1516), Кастилийн Хатан хаан I Изабелла (1451-1504) хоёрт Америк тивд хийсэн нээлтийнхээ талаар бичсэн байна.

1493 онд бичигдсэн энэ захидал 1980-аад онд Венецийн Марчианы Үндэсний номын сангаас хулгайлагджээ. АНУ-ын Делавер муж улсын Прокурорын газар болон АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны цагдаа нар захидлын хуулбарыг 2020 онд нэгэн хувийн цуглуулагчид байхыг нь олж илрүүлсэн байна. Цуглуулагч захидлыг 2003 онд ховор номын худалдаачдаас худалдаж авсан аж. Прокурорууд захидлын үнэлгээг 1.3 сая ам.доллар гэж тооцоолжээ.

Латин хэлээр бичсэн уг захидалдаа Колумб "шинэ тивд тааралдсан хүмүүс, ургамал, амьтдын талаар төрсөн сэтгэгдлээ" хуваалцжээ. Фердинанд, Изабелла нарын гэрлэлт Испанийн нэгдлийн эхлэлийг тавьсан юм. Тэд Колумбын аяллыг санхүүжүүлэхэд оролцжээ. Энэ захидлыг Колумб Ром руу илгээсэн бөгөөд хэвлэгч Стефан Планк захидлыг хоёр хувь хэвлэсэн байна.

АНУ-ын эрх баригчид Колумбын хулгайлагдсан захидлын хуулбарыг Италийн талд буцааж өгсөн анхны тохиолдол энэ биш юм. Флоренцын номын сангаас хулгайлагдсан захидлын хуулбарыг 2016 онд АНУ-аас Италид хүлээлгэн өгч байжээ.

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба 2007 оноос хойш дэлхийн 40 орчим оронд 20 мянга гаруй түүхийн дурсгалыг нь олж буцаан өгчээ. Тэдгээрийн дотор Египетийн чулуун авс, Францын уран зураг, Италийн уран баримал, орчин үеийн Монгол, Хятадын нутаг дэвсгэрээс олдсон үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд, тэр байтугай хүний шарилыг хүртэл түүхэн эх оронд нь шилжүүлэн өгсөн байна.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.165.189] 2023-07-31 11:34:27

Орос америкийн ялгаа. Оросууд манайхаас зөөсөнөө өгөх үү?

Зочин [202.55.188.100] 2023-07-26 15:37:30

Сөнөж буй ороz

Zochin [202.126.88.185] 2023-07-23 12:54:46

Yalzarch bui amerik

Зочин [202.126.88.185] 2023-07-23 12:54:23

Yalzarch bui amerik..

Зочин [173.66.93.130] 2023-07-22 11:44:37

Аугаа Америка


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.