БНСУ хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. БНСУ-ын Хууль Зүйн яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.

БНСУ-ын Хууль зүйн яам нь тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20.427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18.157 иргэн сайн дураараа нутаг буцсан байна.

Дээрх аяны хүрээнд Тайландын 8645, Вьетнам 3923, Хятад 2597, Монгол 826, Казахстан 678, Орос 474, Филиппин 468, Узбекистан 402, бусад улсын 2414 иргэнийг тус тус албадан нутаг буцаасан байна. Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны хоёрдугаар хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдээд байна.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2023-08-01 08:34:40

БНСУ-ын Ерөнхийлөгч гэж түүхэнд байхгүй тэнэг нөхөр болж дээ. Хөгжил нь хэдэн арван хувиар буурна. Хар ажил хийдэг хүн Солонгост байхгүй болсон. Хэдэн хөгшчүүл нь бөгтөртлөө ажиллана. Хэдий удаан ажиллахав дээ зайлуул. Буцаагаад бай буцаагаад бай. Газар тариалангийн ургац хураалтнь байхгүй болно ард түмнийхээ ширүүн тэмцэлтэй тулгарах нь дээ зайлуул. Хараад л сууж байя. Өмнөх Ерөнхийлөгчид нь ухаалаг удирдагчид байсан учир ийм үсрэнгүй хөгжилд хүрсэн юм байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.