НҮБ-ын тэргүүн Пакистанд бөмбөг дэлбэлсэн халдлагыг буруушаажээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Пакистаны Хайбер-Пахтунхва мужид болсон улс төрийн жагсаалын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 54 хүний амийг эрсдүүлсэн халдлагыг хатуу зэмлэн буруушаалаа гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.
НҮБ-ын тэргүүн буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг Пакистаны эрх баригчдад уриалав гэж А.Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Тэрбээр "Ерөнхий нарийн бичгийн дарга амь эрсэдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэхийг хүслээ" гэжээ.
"Ерөнхий нарийн бичгийн дарга аливаа хэлбэрийн алан хядлага, энгийн иргэдийн эсрэг үйлдсэн санаатай халдлагыг буруушааж, үүний эсрэг Пакистаны Засгийн газар болон ард түмний тэмцэлд эв санааны нэгдэлтэй байна" гэж онцлон дурджээ.
Ням гарагт болсон амиа золиослогчийн халдлагын хариуцлагыг Исламын улс (IS) буюу “Daesh” бүлэглэл даваа гарагт хүлээжээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.77] 2023-08-03 12:26:14
МАНАЙ 76 ДОТОР ОРООД ИНГЭЧИХ ХОНШООРТОЙ ГАР АЛГА УУ
Зочин [66.181.176.102] 2023-08-01 16:00:54
76гын нэгийг ийм юманд бэлтгэмээр