Еврогийн бүсийн инфляц дахин буурчээ
Еврогийн бүсийн инфляц долоодугаар сард 5.3 хувьтай гарснаар тавдугаар сарынхтай харьцуулахад нэг орчим хувиар буурсныг Европын Холбооны /ЕХ/ статистикийн “Евростат” байгууллага даваа гарагт мэдээллээ.
Инфляцын түвшин тавдугаар сард 6.1 хувь байсан бол зургаадугаар сард 5.5 хувьтай гарсан юм.
“Евростат”-ын мэдээлснээр, долоодугаар сард инфляц буурсан нь эрчим хүчний эх үүсвэрийн үнэ буурсантай холбоотой байна. Тухайн сард эрчим хүчний үнэ 6.1 хувиар буурчээ.
Ингэснээр 346 сая хүн амтай еврогийн бүсийн инфляц 2022 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.
Үүний зэрэгцээ энэ оны 4-6 дугаар сард еврогийн бүсийн эдийн засаг 0.3 хувиар өссөн талаар “Евростат” мэдээлжээ. Эхний улиралд энэ үзүүлэлт 0 хувьтай гарч байв.
Сэтгэгдэл