Австралид цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт өсжээ
Австралид цахилгаан тээврийн хэрэгслийн энэ оны эхний хагасын борлуулалт 2022 оны нийт үзүүлэлтийг давжээ. Австралийн Цахилгаан тээврийн хэрэгслийн зөвлөлөөс өнөөдөр танилцуулсан тайлан сүүлийн 12 сарын хугацаанд иргэд цахилгаан тээврийн хэрэгсэл сонирхох нь огцом нэмэгдсэнийг харуулжээ. Уг тайланд дурдсанаар, Австралид 2023 оны эхний зургаан сарын хугацаанд 46 624 цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалагдсанаар 2022 оны нийт үзүүлэлтээс давсан байна.
Улсын хэмжээнд зургаадугаар сарын эцсийн байдлаар худалдаалагдсан нийт шинэ тээврийн хэрэгслийн 8.4 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь 2022 оны үзүүлэлтээс /3.8/ даруй хоёр дахин өссөн байна. Түүнчлэн Австралийн нийслэлийн бүсэд худалдаалагдсан шинэ автомашинуудын 21.8 хувь нь ийм хөдөлгүүртэй байжээ.
Гэсэн хэдий ч Австрали цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаар дэлхийн дунджаас хоцорсон хэвээр байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн зөвлөлийн тайланд хорт хийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд бусад томоохон зах зээлтэй уялдуулан шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл