Украин, АНУ аюулгүй байдлын баталгааны талаарх хэлэлцээг эхлүүлнэ
Украин АНУ-тай Киевт аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаарх хэлэлцээг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж Украины өндөр албан тушаалтан мэдээлжээ.
“Энэхүү баталгаа нь Украин НАТО-гийн гишүүн болох хүртэл хүчинтэй байх юм” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак онцлон тэмдэглэсэн байна.
Аюулгүй байдлын баталгаанд батлан хамгаалахын тусламж, санхүүгийн дэмжлэг болон Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд багтана гэдгийг тэрбээр дурдаад, Оростой зөрчил мөргөлдөөн дуусах хүртэл Украиныг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгийг нэмж хэлжээ. Энэ сарын эхээр Литвад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Долоогийн бүлэг” Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тохиролцоонд хүрсний дараа дээрх хэлэлцээг явуулах гэж буй аж.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Баагий. [192.82.81.186] 2023-08-10 16:51:47
Украйны өрийн тааз тэнгэрт тулсан.Өрөндөө АНУ д Газар нутгийнхаа талыг өгч сална.Эсвэл Хараат улс боло нь магад.