Бээжинд цаг агаарын аюулын улаан түгшүүрийг цуцалжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан зарлаад байсан цаг уурын аюулын улаан түгшүүрийг лхагва гаргийн өглөө цуцалжээ.

Цаг уурын үндэсний төвийн мэдээлснээр, даваа гаргийн 11 цагаас зарласан улаан түгшүүрийг лхагва гаргийн 9 цагаас цуцалсан бөгөөд томоохон голуудын усны түвшин анхааруулах түвшнээс доошилсон байна.

Хятадын нийслэлд “Доксури” шуурганы улмаас өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, улмаар байгалийн гамшгийн улмаас мягмар гаргийн өглөөний байдлаар 11 хүн амь эрсэджээ. Бээжингийн ус судлалын салбарын мэргэжилтнүүд цаг уурын аюулын улаан түгшүүрийг цуцалсан ч болзошгүй аюулаас сэрэмжлэхийг олон нийтэд анхааруулсан байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.