Б.Ганхуягийг сарын хугацаатай хорих шийдвэр гаргалаа
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн сарын хугацаатай хорих шийдвэрийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 7-нд хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай Нийслэлийн прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээд, хүлээн авч хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн. Яллагдагч Б.Ганхуягт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа өчигдөр дуусаж, үргэлжлүүлэн хорих эсэхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж шийдэхээр болсон юм.
Сэтгэгдэл