Ж.Байден Вьетнамд “богино” айлчлал хийнэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамтай “харилцаагаа өөрчлөх” хүчин чармайлтын хүрээнд Зүүн Өмнөд Азийн тус оронд удахгүй айлчлахаар төлөвлөж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгджээ.

“Вьетнам улс бидэнтэй тогтоон хөгжүүлж буй харилцаагаа өөрчилж, түнш болохыг эрмэлзэж байгаа тул миний бие Вьетнамд богино хугацааны айлчлал хийнэ” гэж Ж.Байден Нью-Мексико муж улсын Альбукерке хотод зочлох үеэрээ хэлсэн байна. Түүний засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байгаа юм.

CNN телевизийн зүгээс Ж.Байдены Вьетнамд хийх айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Цагаан ордноос хүсчээ. Өнгөрсөн онд Ж.Байден Токиод айлчлах үеэрээ Австрали, Бруней, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын удирдагчдын хамтаар Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн санаачилгыг (IPEF) бий болгосон билээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [192.82.81.186] 2023-08-10 16:38:21

АНУ тай ВЬетнамчууд ясны хонзонтой доо. Байдаг минь Байхгүй болох ч нигууртай даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.