Байгалийн гамшгийн уршгийг бууруулах зорилгоор Хятад улс хиймэл дагуул хөөргөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятад улс өнөө өглөө Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас байгалийн гамшгийн уршгийг бууруулах зорилгоор шинэ хиймэл дагуул хөөргөжээ. Хиймэл дагуулыг Бээжингийн цагаар 06:53 цагийн орчимд “Long March-2C” зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд төлөвлөсний дагуу тойрог замд орлоо. Түүнийг эхний ээлжид Онцгой байдлын яам, Экологи, байгаль орчны яам ашиглах юм.

Энэ хиймэл дагуул нь өнгөрсөн 10 дугаар сард хөөргөсөн ижил хиймэл дагуултай тойрог замд сүлжээ үүсгэж, онцгой байдлын менежмент, байгаль орчны хяналтад зориулсан хиймэл дагуулуудын бөөгнөрлийг бий болгоно.

Хиймэл дагуулын “S-band” синтетик цоорхой радарын систем нь үүлэрхэг, бороотой өдрүүдэд ажиллах чадалтай гэдгээрээ оптик хиймэл дагуулуудын сул талыг нөхөх ажээ. Мөн хиймэл дагуулын яаралтай мэдээлэл боловсруулах систем нь бодит цагийн зураглал, мэдээллийг татан авах, халуун цэгийн мэдээллүүдийг урьдчилан боловсруулж чадна.

Хиймэл дагуул нь байгалийн гамшгийн талаарх мэдээллээр хангахаас гадна газар, усны нөөц, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн судалгаанд ашиглагдана. “Long March” цуврал пуужингууд нь 482 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөсөн нь энэ юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.