Д.Трампын 2020 оны сонгуулийн хэргийн нотлох баримтыг хэлэлцэх шүүх хурлыг товложээ

Aдмин / Гадаад мэдээ

Дональд Трампыг 2020 оны сонгуулийг хүчингүй болгохыг оролдсон хэргээр шүүх хурлыг даргалж буй холбооны шүүгч түүний өмгөөлөгчид болон холбооны прокуроруудыг баасан гарагт болох нотлох баримтыг хэлэлцэх шүүх хуралд оролцохыг тушаажээ. Д.Трампын өмгөөлөгчид болон АНУ-ын тусгай зөвлөх Жек Смитийн ажлын албаныхан шүүх хурлын товын асуудлаар ширүүхэн маргалдсаны эцэст дүүргийн шүүгч Таня Чуткан тус хурлыг баасан гаргийн 10.00 цагт хийхээр товложээ.

Прокурорууд энэ долоо хоногийн аль ч өдөр шүүх хуралд оролцоход бэлэн гэж мэдэгдсэн бол Д.Трампын өмгөөлөгчид ирэх долоо хоног эхлэх хүртэл хойшлуулахыг хүссэн байна. Шүүх хурлын товын талаарх талуудын санал зөрөлдөөн нь Д.Трампын багийнхны шүүх хурлыг хойшлуулах, удаашруулах гэсэн сүүлчийн оролдлого юм.

Энэ нь Д.Трампын баг Вашингтон болон өмнөд Флоридад байрладаг хоёр тусдаа холбооны шүүхэд түүнийг төлөөлж байгаагаас үүдэлтэй ложистикийн асуудалтай холбоотой байж болох юм. Өмнөд Флоридагийн шүүх Д.Трампыг нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хадгалсан хэргээр буруутгаж байгаа билээ. Харин Д.Трамп уг хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.